
“Туул голд загас олноороо үхжээ” гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтаар “Маршал”-ын гүүрнээс зүүн тийш 2.6 км газарт олон загас үхсэн байснаас дээж авч, шинжилсэн байна.Шинжилгээний дүнгээр загас ямар нэгэн хүнд металл болон химийн хорт бодист хордоогүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон болохыг нь тогтоожээ.
Мөн Хан-Уул дүүргийн Туул тосгоны “Түмэн шувуут” ХХК-ийн 18 300 тахиа үхсэн тухай мэдээллийн дагуу шинжилгээ хийж, үхсэн тахиануудыг устгахад хяналт тавьж ажилласан байна. Тус компанийн мал эмнэлгийн лабраторид задлан хийж, шувууны томуу, ньюкасл өвчин илрүүлэх түргэн тестийн шинжилгээ хийж үзэхэд уг өвчин илрээгүй тул үхсэн шувууг хорооны Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ