
Удахгүй тохиох “Хүүхдийн баяр”-ыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Дэлхийн байгаль орчны өдөр"-тэй хамтатган "Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй" уриан дор зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 05-наас ирэх сарын 5 хүртэл нэг сарын аян зохион байгуулж, тэмдэглэхээр болжээ. Аяны хүрээнд энэ сарын 15-ны өдөр "Бид шинэ зууны гэр бүлийнхэн" улсын зөвлөгөөн, хүндэтгэлийн үйл ажиллагаа Төрийн ордонд болох юм байна. Мөн уламжлал ёсоор зургадугаар сарын 01-нд Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн арга хэмжээг 11.00- 16.00 цаг хүртэл болох юм. Хүүхэд бүрт баярын нэгдсэн арга хэмжээг хүргэх үүднээс дүүрэг, хороо тус бүр өөрсдийн онцлогт тохируулан аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран өвөрмөц байдлаар хүүхдийн баярыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сарын аяны хаалт ирэх сарын 5-ний өдөр "Дэлхийн байгаль орчны өдөр"-өөр төр засгийн удирдлагууд 100 хүүхдийн хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ