Түймрийн улмаас 23.8 сая төгрөгийн хохирол учирчээ

img

  Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 16 аймгийн 64 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарч 2110 га ой, 951591 га хээрийн бүс галд өртсөн байна. Түймрийн улмаас гурван хүн түлэгдэж, хоёр хүн нас барж, таван гэр, 13 айлын өвөлжөө, хашаа шатжээ. Урьдчилсан байдлаар байгаль, экологид 19.5 сая төгрөгийн хохирол, түймрийг унтраахад 4.3 сая төгрөгийн зардал, нийт 23.8 сая төгрөгийн хохирол учирсан байна. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас /давхардсан тоогоор/ 880 албан хаагч, 119 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 117, Цагдаагийн байгууллагаас 27 албан хаагч, аймаг, орон нутгаас 3857 иргэн, 436 автомашин 101мотоцикль дайчлагдан ажилласан байна. Дээрхи түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Он гарсаар нийслэл хотын ногоон бүсэд 4 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Түймэр гарсан шалтгаан нөхцөл, эзэн холбогдогч, шатсан га талбай, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа юм байна. Иймээс ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, ихсэж иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулж байгаатай холбогдуулан, иргэд, малчид цогтой үнс нурмаа ил задгай асгалгүй, тагтай битүү сав, ухсан нүхэнд хийх, малын бэлчээрт татсан тамхи, асаасан шүдэнзээ бүрэн унтраах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, ил галаар тоглуулахгүй байх, орон нутагт зорчиж байгаа иргэд техникийн аюулгүй байдлыг хангасан оч баригчтай тээврийн хэрэгсэлтэй явахыг анхааруулж байна. Мөн оюутан, сурагчдын хонхны баяр  болж байгаа тул эцэг эх, багш нар хүүхдүүддээ хяналт тавьж нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахыг 06 дугаар сарын сарын 10-ыг хүртэл хугацаанд хориглох, нийт ард иргэд маань иргэний журамт үүргээ биелүүлэн ой, хээрийн түймэр гарсан талаар цаг алдалгүй шуурхай мэдээлэх, байгаль эх дэлхийгээ эзний ёсоор хамгаалж, учирч болзошгүй гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgoo:
neeeree suga yuma bicheel bai hack yum uhaatai bol medeelel hulgaa hiij surchee vnheer ineedem chiiiii ???? chadhuuuuu
2013-05-14
otgoo:
amdaa jaal tur zasag oruulah gesen yum uu hahah ene hereg algaa neeree shuu zulzag yumaa chamd heregte yumuu gadaad orond heregtee yum muu hu chi muu bna shuu otgoo miloner fb
2013-05-14
otgoo:
hunii aj baidal aim amidaral hamaagvi zaluusin web heregte ene bol galzuural chi yum bvteej chadahgvi bna otgoo shuu fb otgoo miloner
2013-05-14