Риз Уизерспун нөхөрт гарна

img

Холливудын жүжигчин бүсгүй Риз Уизерспун кино агент Жим Тоттой гэрлэхээр болжээ. Тэд нэгдүгээр сард танилцсан аж. Сүүлийн сарын хугацаанд Тот хэд хэдэн дэлгүүрээр хуримын бөгж хайсан гэнэ. Риз өмнө нь жүжигчин Райан Филипптэй гэрлэж найман жил амьдарсан. Гэвч нөхөр нь түүнийг Эбби Корниш хэмээх жүжигчин бүсгүйтэй хуурсныг мэдмэгцээ салах өргөдлөө өгсөн юм. Дараа нь Жейк Жилленхалтай хамт амьдарсан ч удалгүй тэд салсан билээ. Риз охин Аве Элизабет, хүү Диконыхоо хамт амьдардаг бөгөөд Жим Тот сүүлийн хугацаанд сүмд явахад нь хүртэл хамтдаа байх болсон тул хуримын зар мөдхөн тарна гэж хүлээж байсан юм. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ