ДОХ-ын 138 дахь тохиолдол бүртгэгдлээ

img

  Халдварт өвчин судлалын ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт  910 хүн хандаж үйлчлүүлснээс 52 (5.7%) хүнд БЗДХ илэрчээ. Түүнчоэ  ХДХВ-ын халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн, 30-34 настай, эрэгтэй үйлчлүүлэгчийн шинжилгээний сорьцод хийсэн баталгаажуулах шинжилгээгээр ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан аж.  Одоогоор тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 138 болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ