Ц.Оюунчимэг хүндийн өргөлтөөр алтан медаль хүртэв

img

  Олон улсын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 10 дахь гранпри тэмцээн энэ сарын 9-10-нд Австрийн Вена хотноо болжээ. Уг тэмцээнд 15 орны 70 гаруй тамирчин оролцсон бөгөөд тэдний дунд дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд, тухайлбал Хонгконгийн Вэйли Ю, Английн Михайлэ Брээзэ, Наташа Пэрдү нарын олимпийн тамирчид багтжээ. Манай тамирчин Ц.Оюунчимэг тус тэмцээний “Мастер Гранпри” ангилалд оролцон,  түлхэлттэй болон огцом өргөлтөөр нийт 140 кг-ийг амжилттай өргөн, алтан медалийн эзэн болсон байна. Ц.Оюунчимэг нь хүндийн өргөлтийн спортоор хоёр жил хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд 2012 онд Украинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgooo:
sahaltai gadaad shuuuu chi odoo chuhal yumuu te
2013-05-14
hehe chii neere guij ochison baiha te kkkkkk:
eleg eleg hehehehehehe alag daram shuu m kkkkk
2013-05-14
ффффф:
Үхсэн ахмадын л тэмцээн байна ш
2013-05-13
хжэнхжэн::
Маш потенциалтай байна шдээ
2013-05-13