МИАТ-ийн хэрэгт холбогдсон хүмүүсийн хөрөнгийг битүүмжилжээ
2013-05-13

“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нарыг саатуулсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Хэрэгт прокурорын байгууллагаас хяналт тавьж дууссан тул харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн шүүхээс харьяалал тогтоож, шүүхэд шилжүүлсэнээр хурлын тов 30 хоногийн дотор товлогдох юм. Дашрамд дуулгахад, уг хэрэгт холбогдоод байгаа “Голомт” банкны 6-р салбарын захирал Г.Саранчимэгийн тухайд 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх зүйлчлэл нэмэгджээ. Дээрх зүйлчлэлүүдээр тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-15 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна. Түүнчлэн тэдний “Дайны эрсдлийн даатгал” нэрээр угаасан 9.3 тэрбум төгрөг гадны банкуудад байршсан болох нь тогтоогджээ. Үүнээс 4.3 тэрбум төгрөг нь Монголд эргэж ирсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 16.5 тэрбум төгрөгийн хадгаламжийн данс, 27 компанид оруулсан хувь, бусад машин хэрэгслийг битүүмжлээд байгаа ажээ. Б.Аянга
Shuud.mn
Сонин хачин
Bold:
Bayan xunii durd toglox ayultai yum daa.Morooroo l amidarch baixgui.Shunal ixedvel Shulam bolno gedgiig sanaj yav.Xar nuxendee ochij saixan amidralaa urgeljluul dee.Birduud min.
2013-05-13
сэтгэл:
ТОЛГОЙЛОГЧ СУГАР НЬ СУГАРААД УЛДЭХ ШИВ ДЭЭ
2013-05-13
орхоны орлогч:
Орхон Хоролсүрэнгийн хийж эхэлсэн мөнгө угаалтыг Жаргалсайхан Бат нар амжилттай үргэлжлүүлж байна. 85сая долларын онгоцыг 115 саяаар авах гэрээ хийхэд л хангалттай мөнгө унагаж байна шүү дээ. Хэзээ нэгэн цагт баригдана даа баригдана.
2013-05-13
haha:
ganaa ednii huld vregdlee l dee
2013-05-13
MNNN:
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжигчдийн албан ёсны вебсайт website: www.Elbegdorj2013.com
2013-05-13
Niseh:
Zov bugdiin hiigeed og deerees ni erliizjsen Heden nisgegch nar bna da yana da
2013-05-13