Хороолол хамтран барих саналыг туркчүүдэд танилцууллаа

img

  УИХ-ын дарга З.Энхболд Бүгд найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Дэд дарга ноён Садик Якут тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр Төрийн ордондуулзлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаныг Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын хамтын ажиллагааг орон сууцны барилга, зам, гүүр барих, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн шинэ цогцолбор байгуулах болон аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийлэн харилцан ярилцаж, Засгийн газар хооронд хамтын ажиллагааны зарим тодорхой хэлэлцээр, хөтөлбөр батлагдан санамж бичиг байгуулсан юм. Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний хүрээнд Турк улсын “Экзим” банкны 300 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэн барихаар төлөвлөж буй орон сууцны хорооллын ажлын талаар тодорхой саналыг ноён Садик Якут танилцууллаа. Харин УИХ-ын дарга, бид Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн уулын хүрээнээс гадагш хурдны зам, төмөр зам барьж, дэд бүтцийг бий болгосноор нийслэлээ тэлж, хөгжүүлэх бодлого барьж, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдөж, хийгдэж байгаа гэдгийг яриандаа онцолсон. Турк улс Дэлхийн Экспо Үзэсгэлэн 2020 олон улсын арга хэмжээг зохион байгуулахаар Измир хотынхоо нэрийг дэвшүүлээд байгаа бөгөөд энэ онд Парис хотноо болох Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий ассамблейн санал хураалтад Монгол улсаас дэмжлэг хүсэж буйгаа төлөөлөгчдийн тэргүүн ноён Садик Якут мөн уулзалтын үеэр илэрхийлж байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgedee sonsooch:
Yagaad turkchuudtai xolbogood saimshraad, visagyi bolox barailga ene ter barix bolood baina aa. Xargis, xetsyy xymyys gedgiig medeeleliin xergsel ene terees medej baiga biz dee, Xyatadaas yalgaagyi l baix daa. Gadniixan gexeer l unaj tubaad yavchix yum aa. 3 daxi xersh gej xeden ch ulsiig nerlej baina daa. Arai yos surtaxuuntai, bidend elegtei uls orniig sonso l doo erxmuud ee!!!
2013-05-14
Norov:
Turkud barilga barih uu
2013-05-13
BOLOI:
TURKUUD ÖÖRCDOO AMIDRALIN CAIXAN BAIDAGGUI BIZDEE GAZAR XÖDLÖLTÖÖR XICHNEEN BAIR NURCAN UXCEN TURKER BARILGA BARUULX BOLCON YMUU ODOO NONGOLD GER BULEERE IREED CUIRSCIXNL DEE EO YALTAICH BILEEDE
2013-05-13