Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс, Хөвсгөл нуурын хотгор, , Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Халх голын сав газар газраар 11-16 хэм ,Говийн бүс нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ.Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс дулаарч 20-22 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ