Ажлын хэсгийн хуралдаан болно

img

  Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийж буй байдалд хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “В” танхимд эхэлнэ. Мөн “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд болно. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ