Хуурамч эм бэлдмэлийнхээ төлөө 500 сая ам.доллар төлнө
Эм бэлдмэлийн "Рэнбакси ЮЭсЭй" /Ranbaxy USA Inc/ компанийн охин компани "Рэнбакси лабораторис лимитед" /Ranbaxy Laboratories Limited/ хуурамч эм бэлдмэл худалдан борлуулсан, хуурамч мэдүүлэг өгсний төлөө 500 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээллээ.
Уг компани Энэтхэг дэх хоёр үйлдвэрт уналт таталт, невралгийн эмийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Компани торгуулийн хэмжээг хүлээн зөвшөөрчээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ