Цэргийн шүүхэд өгөхөөр болжээ
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний офицер ахмад Жеймс Клементийг Цэргийн шүүхэд өгөх болсноо Пентагон мэдэгджээ. Клементийг Афганистанд алба хааж байхдаа офицер хүний үүргийг умартаж баривчлагдсан цэргүүдийг дэглэж, доромжилсных нь төлөө ийнхүү арга хэмжээ авч байгаа юм.
Анхан шатны шүүх хурал дөрөвдүгээр сард Умард Каролина дахь Кэмп-Лежен дэх Америкийн бааз дээр болсон байна.
Дашрамд дурдахад, Америкийн цэргийн таван албан хаагч баривчлагдсан талибуудын бие цогцсыг доромжлон гутаасан талаар 2011 долдугаар сард интернэтэд бичлэг тавигдаж дэлхий даяар шуугиж байсан юм. Тухайн үед тэнгисийн цэргийн офицеруудад хатуухан арга хэмжээ авч мэдэгдэл хийж байв.
Д.Нараа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ