Бүлэг дээрэмчдийг шалгаж байна
Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 09-ний өдрийн 04 цагийн орчим гудамжинд иргэн М-ийг үл таних охин гэртээ хүргэж өгч туслаач гэж гуйсны дагуу хамт явж байхад нь гурван залуу араас ирж “Миний найз охиныг дагуулж юу хийж яваа юм” гэх зэргээр айлган сүрдүүлж эд зүйлсийг дээрэмдэн авсан хэрэг гарчээ.
Гэмт хэргийг илрүүлэх ажлыг хэсгийг дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар байгуулж ажилласнаар 17-21 насны гурван залуу, нэг охин хамтарч хувийн автомашиныг жолоочтой нь хөлсөлж шөнийн цагаар ганц нэгээрээ яваа эрэгтэй хүнийг онцлон ажиглаж байгаад 17 настай эмэгтэй Т гэгчийг түүн рүү /хохирогч руу/ явуулж “...ганцаараа явахаас айж байна гэрт дөхүүлж өгөөч” гэж гуйлган зөвшөөрүүлж, харанхуй гудамж талбайд аваачиж араас нь очиж дээрэмддэг байсныг тогтоосон байна.
Мөрдөн байцаалтаар гэмт этгээдүүд 30 гаруй иргэдийг дээрэмдсэн болохыг тогтоож, энэ хэрэгт хувийн автомашинаа хөлсөлж байсан гэх гурван жолоочийг хамтран оролцогчоор шалгаж эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ