Даатгалын салбартаа тэргүүлэгч хамт олон хотыг цэцэрлэгжүүлэх ажлыг амжилттай санаачлан хэрэгжүүллээ
“Монгол Даатгал” ХХК нь нийгмийн сайн сайхны төлөө олон ажлыг эхлүүлэн бусдыгаа уриалан нийгмийн хариуцлагаа үргэлж дээдлэн ажилладаг билээ.
“Бүх нийтээр мод тарих өдөр” буюу 2013 оны 05-р сарын 11-ийн өдөр “Монгол Даатгал” ХХК-ын хотын салбар болон төвийн 100 гаруй ажилчид Баянгол дүүргийн Л.Энэбишийн гудамжинд 300 гаруй модыг тарив. Тус гудамж нь замын хөдөлгөөний гол дунд орших төр нийгмийн нэр зүтгэлтэн Л.Энэбиш агсаны хөшөө бүхий байгууламжтай цэцэрлэг бөгөөд тус цэцэрлэгийг “Мөнх Ногоон амьдрал” ТББ арчлан хамгаалж эхэлж байгаа юм. Энэ жилээс эхлэн тус цэцэрлэгийг “Монгол Даатгал ХХК-ын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” болгон хотдоо цэвэр агаар бэлэглэх гүйлсийн цэцэрлэгт хүрээлэн болгох зорилготойгоор гүйлс, монос, агч зэрэг үзэмжит сайхан 360 мод тарьлаа.
Мөн тус өдөр гэр бүлээрээ хүмүүс ирж тус цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийнхээ нэр бүхий пайзтай модыг суулган хотдоо эрүүл агаар бэлэглэх үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.

















СЭТГЭГДЭЛ БИЧИХ