Аюулт үзэгдэл, ослын улмаас 230 гаруй мянган толгой мал, амьтан хорогджээ

img

  Энэ оны эхний дөрвөн сард манай улсад аюулт үзэгдэл, осол 1555 удаа гарсны улмаас 45 хүн амь насаа алдаж, 231.6 мянган толгой мал, амьтан хорогдсон талаар Үндэсний статистикийн газраас мэдээллээ. Энэ хугацаанд объектын түймэр 1426 удаа, ой, хээрийн түймэр 35, мал, амьтны  халдварт галзуу өвчин 30, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 22, үерийн аюулт үзэгдэл, гол, нуурын усанд хүн унасан осол тус бүр 9  удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага, бичил уурхайн нурангины осол тус бүр 5 удаа, хүчтэй салхи шуурга, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр 3 удаа, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 2 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас объектын түймэрт 5.5 тэрбум, хүчтэй салхи шуурганд 420.1 сая, ой, хээрийн түймэрт 19.5 сая, мал, амьтны халдварт галзуу өвчинд 12.5 сая, тэсэрч дэлбэрэх бодисын осолд 3.2 сая төгрөгийн хохирол иргэн, байгууллагад учирсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wqertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-14