О.Баасанхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулах хүсэлт гаргана гэнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлтээ байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Хууль зүйн яамны үндсэн бодлого гэмт хэрэгтэй тэмцэх. Энэ бүгдийг бодлого талаас нь авч үзэхэд удирдаж буй хүн нь энэ салбараа авч явж чадахгүй байна.
Сүүлийн үед гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж байгаа нь Хууль зүйн сайдын буруу бодлоготой холбоотой. Мөн ШШГЕГ зэрэг дотоод байгууллагууд нь хууль зөрчиж байгаа нь Х.Тэмүүжин сайд удирдаж, ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл” хэмээн ярьжээ. Тиймээс О.Баасанхүү гишүүн ойрын хугацаанд Хууль зүйн сайдыг огцруулах өргөдлөө өгөхөөр баримт, нотолгоогоо бэлдэж байгаа гэнэ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ