Б.Ууганбаяр: Хорихоос суллагдсан иргэдийг ажилд зуучилна
Хорих ангиас суллагдсан иргэдийг ажилд зуучлах үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн урд талбайд болно. Энэ үйл ажиллагааны талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэсийн хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад “Өнөөдөр Драгон төвийн урд талбайд 10-16 цагийн хооронд хорих ангиас суллагдсан иргэдийг ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах өдөрлөг болох гэж байна. Уг өдөрлөгт ял эдэлж байсан 250 орчим иргэн хамрагдана. Мөн тэдний дунд орон гэргүй хүмүүс цөөнгүй байдаг. Тэдгээр хүмүүст гэр олгоно” гэв.
Энэхүү арга хэмжээг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, тус дүүргийн прокурор, хөдөлмөрийн хэлтсүүд хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ