Гурван хүсэл нэг боломж

img

Хамгийн сүүлд МАХН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулснаар төрийн тэргүүний төлөөх сунгаа эхлэхэд бэлэн боллоо.

Эхнээсээ тодорхой байсан Ц.Элбэгдорж нэр дэвшигчээс бусад нь олон таавар таамаглалыг мухарлан гарч ирлээ. Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд намаасаа чансаа зааж гарч ирлээ. Гэхдээ ард түмэндээ зэмлэл, донго сайн хүртэж олон жилийн авлига коррупцид толгой нь даагдахгүй болтлоо данхайсан МАН-ын хувьд Б.Бат-Эрдэнэ аварга биш бол өөр хэн гэж. Тиймдээ ч нам нь Б.Бат-Эрдэнийг гаргаж ирлээ. Үүнийг түүний нэр дэвшигчээр тодорсноос хойшхи өдрүүдийн олон нийтийн санаа бодлоо илэрхийлж байгаа байдлаас харж болохоор байна.

.

МАХН-ын хувьд нэлээн сонин л сонголт хийгдлээ. Энэ намын нэр дэвшүүлэлтээс олон нийт энэ нам сонгуульд хэний талд зогсох вэ гэдгийг л ойлгох гэсэн хүлээлт байсан. Гуравдагч хүчин үүний хариуд нэлээн битүү сунгаа хийж гуравдагч хүчний орон зайгаа хадгаллаа гэж даруухнаар тайлбар хийв. МАН саяхан нэг шүүрэх гээд орхисон анхны эмэгтэй нэр дэвшигч гэсэн чимгийг зүүж өгөөд Н.Удвалыг зүтгэ гэжээ.

.

Ямартай ч намын дарга Н.Энхбаяраа дагаад нийгэмд танигдсан уу гэвэл танигдсан. Улс төрийн тогоонд овоо хэдэн жил буцалсан, эрчүүд ширүүн дуугарахад зүгээр нэг доголон нулимстай гараад гүйчих хүн биш гэдгээ харуулсан л эмэгтэй. Н.Удвал гэдэг нэр дэвшигчид эмэгтэй хүн талаас нь хүндэтгэлтэй хандаж гуравдагч хүчний талаас нь энэ сонгуульд дэмжих хүн цөөнгүй байгаа. Гэхдээ түүнд энэ сонгуульд амжилт гаргахад нь нэлээн дөнгө болж хормойдох зүйл нь одоогийн Эрүүл мэндийн сайдын суудал нь. Элгээрээ хэвтсэн өндийж өгдөггүй энэ салбарыг тойрсон хэл ам шүүмжлэл бүхэн Н.Удвал нэр дэвшигчийн хасах оноо болж бөөгнөрөх болно. Энэ нэр дэвшигчээр   МАХН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар базсан оноогоо хэр хадгалж, өнгөрсөн хугацаанд сонгогчдынхоо итгэлийг дааж амласан шударга ёсыг тогтоохын төлөө сайн ажилласан уу, өндөр албан тушаалд мансуурч улс төрийн наймааны нэг тал  болсон уу, үгүй юу  гэдгээ харуулж ард түмнээр дүнгээ тавиулна. Ямартай ч анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж манай улсын жендэрийн үнэлэмж лав нэгээр дээшиллээ.

.

Харин нөгөө талд нь хийсэн бүтээсэн болон өнгөрсөн амлалтынхаа  биелэлт зэрэгт дүнгээ тавиулж, үйл ажлынхаа үргэлжлэл болох мөрийн хөтөлбөрөө барьж өндөр оноо цуглуулж чадах одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, том намын шийдмэг тактик, өөрийн түвшин тогтуун имижээр гараад ирж чадах Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр нөхөр Н.Удвалын зүг нүд ирмэн намайгаа дэмжинэ биз дээ, нэрээ татах юм уу гэж ханд хаях л байх. Бүсгүй хүнийг дор үзэх Кунзийн хатуу угшилтай Солонгост эмэгтэй хүн Ерөнхийлөгч болж чадаж байхад цэцэн Мандухай хатны бахархалтай Монголын ард түмэн Н.Удвал нэр дэвшигчийг ялуулчихдаггүй юмаа гэхэд  хүндлэл урмыг харамгүй өгөх биз ээ.  Жудагтай шударга өрсөлдөөн болоосой л гэж хүмүүс ярьж байна.

Гурван нэр дэвшигч, Ерөнхийлөгч болох гэсэн 3 хүсэл. Харин боломж нэгд нь л бий.

.

П.Баярхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

galaa:
Unendee elbegeeg yaj barahav dee
2013-05-31
erdenebaatar:
avarga garna
2013-05-17
хөхөө:
Удвалыг дэмжих нь зөв байх. эмэгтэй хүн гарвал, тэр их идэж уух, наргих цэнгэх шудрага бус байдал жаахан ч гэсэн арилна шүү. Одоогийн энэ замбараагүй байдлыг арилагахад энэ хүний хувь нэмэр их байна.
2013-05-15
mongol zyrh:
hymyys Elbegeeg zobhon yarij chaddag l geh ym ter hyn chini yarij helsnee ajil hereg bolgoj baigaa hyn shyy.Elbegeegee songohgyi yah geed baigaa ym be? bytsaad heel hahyyliin aalznii tor.d orj yheh geegyi l ym bol yhaaraachee hymyysee odoo ter tasatch baigaa abilgaliin toriig byyr ystgamaar baina shyy dee.
2013-05-15
novsh:
oligtoi hvn ner devshvvlchihgvi bolohoor heniig songoh yum be? 100 chavgants uraldval neg ni tvrvvlne; yu ch chadahgvi bj ene udval odoo yu be novshiin hvzvvgvi PEZ dahaid garch uls ornoo hudaldaj neg musun duusgah yum bn l daa
2013-05-15
Hulan:
Udval guaig demjij bn. Hel nii medleg gej yarival Ebig angli hel gej medehgui baihad ni Manchestrt ter heleer ni erdmiin zereg hamgaalsan hun bn le shu
2013-05-14
Монгол хүү:
Элбэгээ шиг масс сэтгэлгээтэй хэлдэг ч хийдэг ч хүн алга даа Нэг нь аймгаасаа өөрөөр сэтгэж чадахгүй нөгөө нь Энхбаярыгаа ард түмнээс дээгүүр тавьдаг нөхдүүдтэй дэлхийд данстай өрсөлдөгч хол тасархай байна даа
2013-05-14
ЗОЧИН:
АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ СОНГОНОО
2013-05-14
Andro:
Awarga hvniihee huwid bol dajgvi l hvn. daanch nam ni MAN yum daa. Bie daan ner dewshsen bol bj boloh, MAXN aas ner dewshsen bol zasaad awahsan. daan ch MAN namaas l ner dewshchihlee. tegeheer MAN n awliga gemt hergiin noo dald l oroh bolno. Iim bolhoor Elbegdooorj ooo l demjii duu
2013-05-14
аваргаа дэмжнээ:
аваргаа дэмжиж байна
2013-05-14
mongol:
Yridag bish khiideg hun bh heregtei. baterdeniig demjigchid olon bn daa YLAKH ni grtsaagui boltoi
2013-05-14
zochin:
Бат-эрдэнэ аварга нэх чансаа заагаад байдаг сонин л бна даа!!!Эдний намынхан дотор энэ хүн шиг боловсролгүй хүн байхгүй штээ харин ч эдний намынхан боловсролын түвшингээрээ мундаг штээ, хамгийн хөөрхийлөлтэй чансаагүй нь энэ хүн!!!
2013-05-14
gewr:
yadaj tsever mongol yum daa
2013-05-14
ggvvvv:
yor ni xelteigeer ni orchuulagch xun yoronxiilogchoor songochixii
2013-05-14
АҮРҮ3Р:
ТЭНЭГТ
2013-05-14
Demjij baina:
Yagaad Mongold emegtei erunkhiilug ch baij boldoggui youm be?Mongol emegteichuud ueiin uyed Mongol ulsiin tusgaar togtnold erchuudees dutakhaargui khuvi nemer oruulj irsen.Udval saidiig demjijtsegeye!
2013-05-14
BI ZAHCHIN HUN L DEE:
ZUGEER DEE !MONGOLCHUUD MIN UHAANTAI! HEN HYJAA HEN MONGOL GEDGEE MEDNE!HENIIG SONGOHOO CH MEDNEER N BARUUN MONGOLCHUUDIIG MONGOL BISH GJ DOROMJILJ BGAA HUMUUS BOL ZYGEER L BOLOVSROL MEDLEG N CHANARTAI BISH BGAAGIIN ILREL YUM!HUNII SONGOLTIIG HUNDETGEH HEREGTEI L DEE!YAGAD MONGOL HUNEER TAVIYA CH GEH SHIG SURTAL UHUULAAD BGAA YUM BE?MONGOL HUND ODOO BOHOOS CHUHAL YUM BHGUI BOLCHIKSON UU?ARDIIN NAMIINHAN ARD TUMNIIG JARGUULJ BSN YUMUU? BUGDEEREE BODOJ UZEEREI!
2013-05-14
mongolchuud:
Bidnii tsuuhun mongolchuud odoo mongol tsustai erunhiilugch gargaj ireh tsag ni bolson yum bishuu. Erunhiilugch hun yaridag bish ard tumniihee tuluu ajildwg bh yostoi. Ungursun 4 jild huuli huchnii baiguullaguudiig elbegdorj gartaa avch daranguilal totooson. Odoo oorchloye. Avargaa songoyo. Mongolchuudaa demjeerei
2013-05-14
Bodlogo:
Za bvgdeeree bodood vzie. Avarga bux, namba,mungunuus uur yumgui hvn shvv dee. Udirdlaga-n akademiin diploma ni ajilaa xiij yavaad karmand ni orson. Erunxiilugch xiix medleg baixgui.naad zaxiin jishee ni Orosoor tag,english bvr tag.GAdaad Nom sonin unshij chadaxgui xun, internet gej yariad yukev. xetsvv dee.Udval emchiin mergejiltei. uur yu baina? xvnii udirdlaga dor teriig xii gevel sain,yas xiij medne.xvnii vgeer l yavaa amitan doo xuurxii.Elbegiig bugd medne. bi xeniig ni ch magtsangui.bodit baidal iim.... Bod doo ta mini ee...
2013-05-14
ggvvvv:
yor ni xelteigeer ni orchuulagch xun yoronxiilogchoor songochixii
mongolchuud:
Bidnii tsuuhun mongolchuud odoo mongol tsustai erunhiilugch gargaj ireh tsag ni bolson yum bishuu. Erunhiilugch hun yaridag bish ard tumniihee tuluu ajildwg bh yostoi. Ungursun 4 jild huuli huchnii baiguullaguudiig elbegdorj gartaa avch daranguilal totooson. Odoo oorchloye. Avargaa songoyo. Mongolchuudaa demjeerei
Нямаа:
Аварга чигээрээ гарна л даа
2013-05-14
gewr:
yadaj tsever mongol yum daa
АҮРҮ3Р:
ТЭНЭГТ