Зүүн салааны замын хэсэгчлэн хаана
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчилж, шинээр 1.2 км авто зам барих ажлын хүрээнд маргаашнаас эхлэн Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүрэх хоёр км авто замыг хаах юм байна. Уг хэсгийг 10 хоног хааж, энэ хугацаанд хучилтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Гэрээ ёсоор наймдугаар сарын 01-нд уг замыг бүрэн ашиглалтад өгөх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ