Д.Ганболдод 90, хөлбөмбөгт 10 хувь

img

 

Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид гурван сар хорьсон. Түүнийг Олон улсын олимпийн хорооноос өгсөн хэдэн саяар тоологдох хөрөнгийг Монголын олимпийн хөгжилд биш өөрийнхөө хөгжилд зориулсан гэж УМБГ-ын Эрүүгийн гэмт хэрэгтэй тасгийнхан сэжиглэсэн. Олимпийн хорооны ерөнхийлөгчийн замналаар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд “явах” магадлал тун өндөр байгаа тухай яригдаад эхэлжээ. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбоонд өгсөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтийг хувьдаа завшсан байж болзошгүй байгаа юм.

 

Жишээ нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны FIFA.COM сайтад Монголын хөлбөмбөгийн холбоонд өгсөн мөнгөний хэмжээ, зориулалтыг он сар цаг өдөртэй нь бичсэн байдаг. Харин Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсаас орж ирсэн төсөл хөтөлбөрүүд, мөнгөний хэмжээг олон нийтэд зарлан мэдээлэх дургүй. Манай улсад ФИФА-гаас хэрэгжүүлж байгаа гол төсөл нь “Гоол” төсөл байгаа юм.

“Гоол” төслийн эхний хөрөнгө оруулалт  болох 449,843 ам.доллар 2001 оны 10 сарын 29-нд орж ирсэн байдаг юм. Монголчуудыг дэлхийн стандартын шаардлага хангасан хиймэл зүлэгтэй цэнгэлдэх хүрээлэнтэй болгоорой гэж энэ мөнгийг Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын гарт атгуулсан байдаг.  

Тухайн үед Монголын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга байсан Б.Ганболд спорт сонирхогчдын “Таван цагираг” сонинд энэ талаараа тун гэгээлгээр ярьсан байдаг юм. “Бидэнд 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж өгнө. Нээлтийн үйл ажиллагаанд Пэлэ, Марадона, Платини, Круйфф нар ирж оролцоно. Англиас 3000 ам.долларын цалинтай хоёр дасгалжуулагч ирэх гэж байгаа. Бүх зардлыг ОУХБХ-ноос хариуцна” гэж хэлсэн ярилцлагыг нь олъё гэвэл “Таван цагираг” сонины 2001 оны 9 сарын 26-ны өдрийн 324 дүгээр дугаарыг архиваас хайвал гарч ирнэ.  Гэтэл юун Пэлэ, Марадона. Өдийг хүртэл дэлхийн алдартай хөлбөмбөгчид манай оронд сүүдрээ тусгасан удаа цөөхөн. Өнөө 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн хаа ч байгаа юм. Одоо баригдаж байгаа нь 4000 хүний суудалтай болох уу, үгүй юу нь тодорхойгүй, барилгын ажил л явагдаж байна. 2001 оноос хойш 12 жилийн дараа ч барилгын ажил үргэлжилсээр л...

 

“Гоол” төслийн дараагийн санхүүжилт 2004 оны 9 сарын 22-нд орж ирсэн байдаг юм. Энэ удаад 400 мянган ам.доллар монголын хөлбөмбөгийн холбооны дансанд шилжүүлжээ. Энэ мөнгийг гадна талбайн суудал, хувцас солих өрөө, уулзалтын өрөө, төв цэнгэлдэх хүрээлэнгээ дагаад олон улсын болон орон нутгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад зориул гэжээ. Ажил гүйцэтгэгчээр “Харш”, “Гангар” компаниуд шалгарсан гэж бичсэн байна.

Харин “Гоол” төслийн гурав дахь санхүүжилт 2007 оны 3 сарын 21-ний өдөр орж иржээ. Энэ удаад Монголын цаг уурын онцлог хүйтэн ширүүн, хуурай. Монголчууд ийм цаг ууртай болохоор олигтой бэлтгэл сургуулилт хийж чаддаггүй юм байна. Тэдэнд хөлбөмбөгийн битүү ордон хэрэгтэй гэж тооцоолжээ. Ингээд л 5000 хүний багтаамжтай футзал бариарай гэж 1 сая ам.долларын төсөл батлаад өгчихөж. Төсөл батлагдсан хугацаа нь 2007 он. Бодит байдал дээрээ шинээр барьсан футзалны ордон 2011 онд ашиглалтад орсон. Хөрөнгө мөнгө нь бэлэн төслийг хэрэгжүүлэхэд таван жил зарцуулж, таван мянган хүний суудлыг 1500 болтол танажээ. Гоол төслийг хөлбөмбөг хөгжих боломжтой ч мөнгө төгрөгийн боломж тааруу улс орнуудад хэрэгжүүлдэг уламжлалтай. Тэрнээс мөнгөөр тусалсан ч хөлбөмбөг хөгжих ирээдүйгүй улс оронд хэдэн арван саяар нь дэмий гарздахыг хүсдэггүй. Манай улсад хөл бөмбөг хөгжих ирээдүйтэй гэж бодсон байна. Бодлыг нь ч манай өсвөр үеийн дасгалжуулагч нар дуу нэгтэй баталж байгаа юм. Тэд “Манайд материал байна шүү дээ, даанч материаллаг бааз алга” гэж шогширч байна.

 

Харин дөрөв дэх төслийг 2009 оны 12 сарын 1-нд, тав дахийг 2011 оны 10 сарын 18-нд баталсан байдаг. Сүүлийн хоёр төслийн зориулалт нь өмнөх төслийг дуусгах. Мөн л үзэгчдийн суудал, тамирчдын байрлах байр, уулзалтын өрөөнүүд болон футзалын ордон барьж, хөлбөмбөгийн боловсрол олгох сургалт зохион байгуулах гэж зорилгыг нь тодорхойлжээ.

Анх санхүүгээр дэмжихэд нь л цаг тухайд нь хий гэснийг нь хийсэн бол өнөө хүртэл барилга байшингийн ажил үргэлжлээ ч үү, үгүй ч үү. Одоо хүртэл хөлбөмбөгийн талбайн үзэгчдийн суудлыг хийсээр л байна. Монголын хөлбөмбөгийн холбооныхонд энэ нь нэг талаар ашигтай байж болох юм. Ажлаа албаар удаашруулчихаад, манайх хөгжих шаардлагатай байна, өмнө өгсөн мөнгө чинь юу ч болсонгүй, Монголд юмны үнэ айхтар нэмэгдсэн гэдэг шалтгаанаар ФИФА-гаас тасралтгүй санхүүгийн тусламж авах арга нь ч байж мэднэ. Хөлбөмбөгийн холбоонд ашигтай байж мэдэх ч, хөлбөмбөг сонирхогчид болоод хөлбөмбөг тоглогчдод энэ нь эсрэгээрээ. Хөлбөмбөгийн хорхойтнууд хэдий болтол айлын багийг алгаа хорстол дэмжиж суух вэ.

Тооцоо хийгээд үзэхээр Монголын хөлбөмбөгийн хөгжилд бодитоор хувь нэмэр оруул гэж төсөвлөж, баталсан мөнгөний ердөө 10 хувийг нь зориулалтаар нь 90 хувийг Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд шамшигдуулсан байдаг юм.

Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд гольфод нэн хорхойтой. Ихэнх цагаа Тэрэлжид  гольфийн цохиур барьж өнгөрөөдөг. Б.Ганболдыг гольфийн холбооны ерөнхийлөгч байвал зохилтой, хөлбөмбөгийн хөгжилд анхаарахгүй байна гэж шүүмжилсэн хэн бүхэнд харш нэгэн. Дасгалжуулагч юм уу, шигшээ багийн гишүүн ингээд шүүмжилчихвэл тодорхой хугацаагаар эсвэл насан туршид нь Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд бөмбөг өшиглөх эрхийг нь хасчихдаг туршлагатай. Мэргэжлийн хүнээ хасахдаа гарамгай хэрнээ мэргэжлийн бус хүмүүст тун элэгтэй. Ямар сайндаа л олон улсын тэмцээн уралдаанд багийн эмчээр том модел Болормааг хоёронтоо авч явсан байхав.  

Монголын Хөлбөмбөгийн холбоо Төрийн бус байгууллага гэсэн статустай. Гэхдээ бусад ТББ-гээс ялгаатай нь Монгол Улсыг төлөөлөн ОУХБХ-ны гишүүнчлэлтэй. Улсын нэрээр энэ ТББ-д тусламж дэмжлэг ирдэг. Тэгэхээр Монгол улсын нэр хүнд ч МХБХ-той хамааралтай болж байна. Монгол улсын иргэн хэн ч, улс орноо төлөөлөх эрхтэй ч улс орныг төлөөлөх чадваргүй бол ОУХБХ-ноос хасах дүрэм байдаг.

 

Ганц “Гоол” төслийн хөрөнгө оруулалт ч биш жил бүр Ази, Зүүн Ази, Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Герман, Өмнөд Солонгос, Японоос бэлэг дурсгал, видеокассет, бөмбөг, хувцас хэрэглэл, тэтгэмж тасрахгүй. Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Бин Хамманжилд 250.000 ам.долларыг танай оронд хөлбөмбөг хөгжүүлэхэд (зөвхөн АХБХ-ноос) зориулан өгдөг гэж ногоон талбайн нээлтэд ирэхдээ хэлж байсан түүх бий.

Монголын нэрийг дэлхийд барьж мөнгө авчихаад, зориулалтаар нь зараагүйд ахмад болон залуу хөлбөмбөгчид халаглаж сууна. Хөлбөмбөгөө Хөлбөмбөгийн холбооноос аваръя.

Үргэлжлэл бий...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vvbsbs:
Shuud site irguu malnuud ajilaa hiij chadadgui muu heden jil omnoh medeelel ch bj bh shig tana site aas shine medeelel olno gj bhchgui ym bna
2013-07-22
snooker:
Хэн өөрийг нь илчилчихгүй бол гээд одоо хөлбөмбөгийн холбоонд ажиллах хүн олдохгүй... Тэрбаатарт ажил хийх чин эрмэлзэл байсан ч бүх зүйлд дээрээс хяналт тавиад ядаргаа болгосоор байгаад гаргасан гэж байна лээ. Одоо тэгээд нөгөө Ганбат, хөлбөмбөг юу мэдэхгүй гар нарийн бичиг болсон... Тэд идэж уусан аа нуух гээд л... Гадаад харилцаанд нь хичнээн сайхан залуучууд очоод цалин мөнгө өгөхгүй, гадуурхсаар байгаад гаргаж байсан. Одоо шигшээ багт ч тоглох сонирхолтой тамирчин бараг олдохгүй дээ... Өдөөс олигтой дугарах юм бол Мазаалай багийн дасгалжулагч шиг шийтгэнэ. Ингэхээр хөлбөмбөгөөр гараа угаасан Морь гуай ажлаа өөрийн хүсэлтээр шоронд орохоосоо өмнө өгчихвөл яасан юм бэ? Бүгд л мэдэж байгаа...
2013-05-23
MNG from 179 to 185:
185 манай улсын ард нэрийг нь ч мэдэхгүй 26 улс жагссан байна
2013-05-16
asjag:
anhnii sanhuujilteer nogoon Land 105 avch bailaa. Ug ni morind mashinii hereg gej yu baihav.
2013-05-15
ttttt:
yg hdn togrog hzee hden sard ogsnii ni fifa-giin alban ysnii medeelel avaad bichsn bn oor chi yaalgamaar bgan
2013-05-15
tllllll.....:
Aygu bol Bolovsrol TVgiin Zaya terguutei heden mangaruud iim yum bichsen bailgui
2013-05-14
hutsaldaa ta nar:
yag yu bolsoniig medehgui baij iim yum bichih hereg bnuu eh survaljtai yum bilcheldee ta nar
2013-05-14
ttttt:
yg hdn togrog hzee hden sard ogsnii ni fifa-giin alban ysnii medeelel avaad bichsn bn oor chi yaalgamaar bgan
уншигч:
Энэ шуналтай эрхэмээс болж дайнтай афган ядуу лаост хожигдож үр дүнд ФИФА-гаас улс орнуудын рейтингийг сая дүгнээд зургаан байр ухарч 186 дугаарт жагсчээ
2013-05-14
MNG from 179 to 185:
185 манай улсын ард нэрийг нь ч мэдэхгүй 26 улс жагссан байна
mongol:
Barag stadion barih gasaraasaa hurd kompanid zartsan um bishvv. Anh absan gasariig in togtooh heregtei. Odoo barij baigaa stadion nertei um in gasar baihgvi konsaldaad zam deegvvr ilvv gargaad barij baina lee.
2013-05-14
uugii:
yunaas h mongo unagaad geed dairdag garuud daa. Yagaanaa bagshiin sain sanaagaar xuuxduuded xiij ogson xaalgiig Terbaatar zaraad suuj bsan xaxa.
2013-05-14
зочин:
Энэ хүн хөл бөмбөгийг хөгжүүлэх биш сөнөсөн байна. шалгах хэрэгтэй
2013-05-14
nosh:
mori ganbold baisan tsagt mongold hul bumbug hugjihgiee
2013-05-14
АТГт:
АТГазарт шалгуулах хэрэгтэй
2013-05-14
YYYYYYY:
Морин толгойтой тэнэг мал.
2013-05-14
bagii:
zugeer l mungu ugaasan yum bishyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyyy
2013-05-14
Dasgaljuulagch:
Shigshee bagiin dasgaljuulagch S.Erdenebat bas ajilaa ogood ajilaasaa garaad udaj baigaa shdee.Mongoliin shigshee dasgaljuulagchgui baigaa.Aygui bol top model xemeex Bolormaa bolox biz
2013-05-14
bayaraa:
баримт нотолгоо ил байгаа бусуу АТГ мэдэгдээд шалгуулж болдоггүй юм уу?
2013-05-14
Цогт:
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООГ БҮРЭН СОЛИХ ШААРДЛАГАТАЙ. САЯХАН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ТЭМЦЭЭНД ХОМООЛ ХАМААД ИРСЭНИЙХ НЬ ТӨЛӨӨ Л ДАСГАЛЖУУЛАГЧ, УДИРДЛАГУУД СОЛИГДОХ ЁСТОЙ. ФУТЗАЛНЫ ГАНЦ НЭГ ТЭМЦЭЭН ЗОХИОХООС ХЭТРЭХГҮЙ, ЯМАР Ч БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
2013-05-14
mori:
hezeed mungu tsarainaas iluu baisaar irsen. iluu baisaar ch bh bolno. ymar tsaraitai er hun mungutei l bol tachaangui haragddag gesen ug medeh u chi.
2013-05-14
Ганаа:
Морь Ганболд, Отгонбаяр мэтийн тойрон хүрээлэгчид нарыг АТГ шалгах шоронд хийх цаг болсон. Ганболд мөрийтэй тоглоом, гольф, хүүхэндсээр холбооны мөнгийг үрсэн нөхөр.
2013-05-14
Jklo:
Uuchlaarai gehdee harh zarainii sain vil Hiih hvn bish...tegeed iim muuhai zaraitaa nohort husuulj baidag Bolormaa geh modeld mongo zarainaas ilvv ym uudaa.
2013-05-14
mori:
hezeed mungu tsarainaas iluu baisaar irsen. iluu baisaar ch bh bolno. ymar tsaraitai er hun mungutei l bol tachaangui haragddag gesen ug medeh u chi.
luivrchin:
mori Ganboldiig deeliig ni numruuleechee
2013-05-14
NOWSH YMDA:
NOWSH YMDA. Saihan tsengeldehtei boltson bol
2013-05-14
Unen sh de:
jinhene luivarchin sh de! terbaatraa huuguud yavuultsan bas munguu bulaatsaldaad
2013-05-14