20 настай эмэгтэйг хөнөөж шатаасан хоёр хүүхдийг шүүнэ

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  есдүгээр хорооны нутагт 20 настай охины амь насыг хөнөөж, цогцсыг нь шатаасан Г, У  нарт холбогдох шүүх хурал  маргааш  12.00 цагт  Баянзүрх дүүргийн шүүхэд   болно. Шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр Ч.Отгонбаяр, Г.Мижиддорж, өмгөөлөгчөөр Б.Ганбаатар, Г.Хишигжаргал, Б.Баясгалан, Н.Лхагвацэрэн нар оролцох юм байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу  шунахай сэдэлтээр, уулгалан довтлох,  дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар  хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу  бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amka:
tanai sait goyo shuu busad medeelleluud deer ni yagaad setgegdel bichich bolohguu bgaaan be ?
2012-06-12