
Энэ сарын эхээр ШӨХТГ, Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудын ШТС-уудад гэнэтийн шалгалт хийсэн. Уг шалгалтад газрын тосны бүтээгдэхүүн импортлогч 6 компанийн 8 ШТС, Орхон аймаг дах “Сод Монгол” ХХК-ийн ШТС №25, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий борлуулж байгаа “Чеси” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хамрагдсан.
Шалгалтын явцад Орхон аймгийн “Чеси” ХХК автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн. Мөн “Петровис” ХХК-ийн Тасганы овоонд байрлах ШТС-4 дээр А80 төрлийн шатахууны шахалтын хурд удаан, алдаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан зөрчил илэрсэн билээ. Иймд дээрх байгууллагуудад 200 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ