
Монголын томоохон худалдааны байгууллага болох “Таван богд” компани худалдаж байгаа автомашиныхаа үнийг гадаад валютаар тогтоожээ. Үүнийгээ тэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байсан аж.
Иймд ШӨХТГ-аас “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай”, “Зар сурталчилгааны тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, тогтоомж болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн хэмээн үзжээ. Тиймээс “Таван богд” компанид зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлж, сануулга өгчээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ