“Чингис”, “Соёмбо” нэрийг байнгын хороогоор хэлэлцэнэ

img

  ШӨХТГ-ын дарга О.Магнай тус албанд томилогдсоныхоо дараа Чингис хааны нэр, хөрөг,  соёмбо бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх зэрэг асуудлаар мэдээлэл хийж байсан билээ. Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нар дээрх нэрийг ашиглахтай холбогдсон журмын төслийг УИХ-д өргөн барихаар болж байсан юм. Тэгвэл ирэх долоо хоногт уг хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх болсон талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдлээ.

Тэрбээр “Дээрх бэлэгдлийг архи, тамхи болон бусад ашгийн төлөө огт хэрэглэж болохгүй. Одоо байгаа бүтээгдэхүүнийхээ нэрийг солих уу, үйлдвэрлэлээ зогсоох уу гэдгээ үйлдвэрлэгчид өөрсдөө шийдэх байх. Ямар ч байсан ирэх долоо хоногт байнгын хороод эхнээсээ “Чингис”, “Соёмбо” нэрийн асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсон” гэсэн юм.

Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ter huuliin tusul urgun barisan gishyydiin dotor g.uyanga gishyynii ner baihgyi sh dee setgyylch guai eh survaljaa sain yzeechee eee ee
2013-05-14
сонин:
хийж л байна шдэ чи мэддэггүй мал юмаа
2013-05-14
96354351:
ene zaluu youm hiine shuu
2013-05-14
сонин:
хийж л байна шдэ чи мэддэггүй мал юмаа