
Монгол Улс АНУ-ын “Боинг” компаниас “В-767-300ER” онгоц худалдан авч байгаа билээ. Уг онгоцыг хүлээн авах ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар урьд шөнө 02.00 цагт болсон байна.. Онгоцыг хүлээж авахаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ИНЕГ-ын дарга С.Буяндалай, Эдийн засгийн хөгжлийн яамны албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн явсан билээ. Шинэ онгоц хүлээж авах, тууз хайчлах ёслолд Монголоос очсон албаны төлөөлөгчид болон “Боинг” компанийн Бизнес эрхэлсэн захирал Андре Муллан, тус компанийн 767 төслийн ерөнхий инженер Стефен Уэлсс нар оролцсон байна.
Шинэ “Боинг” маргааш Улаанбаатарын цагаар өглөөний 10.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм. “Боинг”-ийг багш нисэгч Доналд удирдах бөгөөд манай улсаас хоёр экипаж явсан билээ. Будаг нь ханхалсан хөлгийн анхны багийн гишүүдэд онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, 2-р нисгэгч А.Энхжаргал, ахлах үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар багтаж, “Бойнг”-оо Монголд авчрах хүндтэй үүргийг хүлээсэн байна.
Сонирхуулж хэлэхэд, яг энэ өдөр “Боинг”компани “Мөрөөдлийн хөлөг” гэгддэг “Боинг 787” загварын дөрвөн онгоцыг Японы “АНА” компанид захиалгын дагуу хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсын худалдан авч буй “Мөрөөдлийн хөлөг” холын зайд нисэх зориулалттай. Нислэгийн алслалтын хувьд 11070 км буултгүй нисэх чадвартай уг онгоц нь 25 бизнес ангилал, 195 энгийн ангиллын суудалтай. Нийт 225 зоригч, 10-12 тонн ачаа тээш тээвэрлэх хүчин чадалтай юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ