Булганд ил задгай худалдаа эрхлэхийг хоригложээ

img

  “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай” зэрэг хуулийг үндэслэн Булган аймгийн Булган сумын Засаг дарга захирамж гаргажээ. Захирамжинд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдахыг хориглоно гэжээ. Мөн байгууллагынхаа орчимд 50 метр бүст ил задгай худалдаа хийлгэж гудамж, талбай бохирдуулахгүй байхыг албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт үүрэг болгосон байна. Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ