Байшингийнхаа хананд дарагджээ

img

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVII хороо, Эмнэлгийн гуравдугаар гудамжинд өнгөрсөн ням гаригт байшингийн хана нурж, хүн дарагджээ. Хананд дарагдсан иргэн 29 настай эрэгтэй О тухайн өдрийн 15 цагийн орчимд 8х5 метрийн хэмжээтэй байшингаа буулгаж байгаад зүүн хойд булангийн хэсэгт даруулсан байна. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид ажиллаж гэмтсэн иргэнийг ГССҮТ-д хүргэжээ. Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ