А.Жоли хөхний булчирхайгаа авахуулжээ
Холливудын супер од Анжелина Жоли хөхний сүүний булчирхайгаа авахуулах хагалгаа хийлгэжээ. Хөхний хавдартай болох магадлал 90 хувь байсан тул энэ хагалгааг хийлгэхийг эмч нар түүнд зөвлөсөн гэж жүжигчин “Нью-Йорк таймс” сонинд өөрөө бичжээ.
Түүний ээж 56 насандаа хөхний хавдраар нас барсан бөгөөд удамшсан өвчин аж. Жоли гурван сар орчим эмнэлгээр явж онош тогтоолгосон юм.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ