
Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Эй Си Эф” Монгол олон улсын байгууллага, Нийслэлийн боловсролын газар хамтран 7-11-р ангийн сурагчдын дунд “Ус бидний амьдралд” гэрэл зураг, дүрс бичлэгийн уралдаан зарласан билээ.
Тэгвэл уг уралдаанд ирсэн бүтээлүүдийг Монголын Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд өнөөдөр нээлтээ хийхээр болжээ. Үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй олны хүртээл болох юм байна
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ