Брюсселийн нисэх буудлынхан ажил хаяжээ
"Свисспорт хэндлинг" компанийнхны ажил хаялтаас болж 20 мянга гаруй зорчигч багаажаа авч чадахгүй байна. Ням гар оройноос эхэлсэн энэ акциас болж 60 гаруй онгоцны хуваарь өөрчлөгдөж 100 гаруй нислэг хойшлогдоод байгаа юм.
Үйлчлүүлэгчид бухимдаж, тус компанийн төлөөлөгч Ян Ван дер Крюйссе нисэх буудалд 10 мянга гаруй багааж хуримтлагдаад байгаа талаар учирлан хэлжээ. Тус байгууллагын үйлдвэрчний эвлэл нисэх буудлын ачигчдын тоог нэмэх шаардлага тавьж байгаа юм.
Д.Нараа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ