Улаанбаатарт 20-22 хэм дулаан байна

img

  Өнөөдөр баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орж, сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулаараа хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, Говийн бүс нутаг, зүүн зүгийн нутгаар 21-26 хэм, Дорноговийн нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч шиүүснэ. 20-22 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ