
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Өнөөдрөөс дараах дөрвөн хэсэгт зам хааж, засварын ажил хийж эхэлнэ.
-Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуй үйлчилгээний уулзвараас "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв" /Хуучнаар Эх нялхсын төв / хүртэлх 460 м замыг хааж, энэ сарын 25-нд нээхээр,
-Дундгол, үйлдвэрийн гудамжны зүүн хэсэг буюу Энхтайвны гүүрээс Нарны гүүрэн гарц хүртэлх 2,2 км замыг 05 сарын 30-нд нээхээр
-Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 1,8 км замыг 06 сарын 01-нд нээхээр
-Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг 05 сарын 25-нд нээхээр төлөвлөж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ