Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана

img

  Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана.  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлнэ. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/, “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд хуралдана. Хуралдаанаар Импортын мод, модон материалын талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээ нь Монгол Улсын ойн нөөцийг хамгаалахад үзүүлэх нөлөөллийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээлэл сонсох, Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы мэдээлэл сонсоно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ