
Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуулийн гаднах талбайн тохижилтыг стандартын дагуу хийхээр Нийслэлийн Авио замын газар санаачлан ажиллаж байна. Сургуулийн гадуур орон гэргүй болон эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байнга орогнож байдаг бөгөөд хараагүй, сул хараатай хүүхдүүд сургуулиас гадагш гарахад эрсдэлтэй байдаг юм.
Мөн сургуулийн хашаанд 100 айлын барилгын материалын худалдаачид машинаа тавьдаг нь хүүхдүүд гарч ороход хүндрэл учруулдаг. 116-р сургуулийн гаднах талбайн эвдрэл их, ихэнх хэсэгтээ сул шороо байдаг нь эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа шаардлага хангадаггүй. Улсын хэмжээнд ганцхан байдаг уг сургууль 80 гаруй сурагчтай. Сургуулийн дотуур байранд ихэнх хүүхдүүд нь амьдардаг юм. Эдгээр хүүхдүүдэд зориулан стандартын дагуу явган хүний хөтөч бүхий зам барьж, зүлэг, цэцгийн мандал тарих, саравч бүхий амрах талбай байгуулах зэрэг ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хийхээр төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ