Хятадын цэрэгт зодуулсан монгол иргэний асуудлаар уулзлаа

img

  Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын Консул Б.Саруул БНХАУ-ын Эрээн хотын Шалган нэвтрүүлэх ангийн дэд захирагчтай уулзаж, тус хотын шалган нэвтрүүлэх ангийн цэргийн албан хаагчид зодуулсан Монгол Улсын иргэний асуудлаар ярилцав. Замын-Үүд, Эрээн нь хоёр улсын иргэд хамгийн ихээр зорчдог, зангилаа газар. Иймээс Эрээн хотыг хоёр орны ард түмний найрамдлын боомт гэж нэрлэж болох юм. Гэтэл тус боомтын хилийн тусгай бүсэд жирийн монгол иргэн хятадын шалган нэвтрүүлэхийн цэрэгт зодуулсан явдал нэг бус удаа гарсанд Монголын тал туйлын таагүй хандаж байгаагаа Хятадын талд илэрхийлэв. Хэдийгээр манай жолооч нарт асуудал их байдаг ч энэ нь БНХАУ-ын хууль сахиулагчдад бусдын бие махбодид гэмтэл учруулах зөвшөөрлийг олгож буй хэрэг биш болохыг Консул Б.Саруул хөндсөн байна. Эрээн хотын Шалган нэвтрүүлэх ангийн дэд захирагч цаашид ийм асуудал гарахгүй гэдгийг баталж, Монголын иргэн Н.Б-ын бие махбодид гэмтэл учруулсан байлдагчийг ажлаас нь халж, асуудлыг шалгаж байгаа талаар мэдээллэв. Иргэн Н.Б нь эмчилгээний нөхөн төлбөрөө гаргуулж аваад, өөрөө эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүний дагуу Эрээн хотын шалган нэвтрүүлэх ангиас түүнд 30 мянган юанийн нөхөн төлбөр олгосон байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asan:
gadaad yam irgediin toloo sain ajillaj bn
2013-05-17
nasan:
gadaad hariltsaani yam oboo ajil irgediihee toloo hiij bn masz sain bn
2013-05-17
жаргал:
наад админ тчинь уншиж чаддаг юм уу харин ч сайн ажилласан бна талархал илэрхийлье гэж бхад
2013-05-16
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-15
монгол:
Саруулаа баярлалаа, чамшиг төрийн түшээ олон байгаасай.
2013-05-15
bid nar:
sain bna,sain konsul.
2013-05-15