Америкийн дипломат тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэв
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын хэвлэл мэдээллийн албанаас АНУ-ын Москва дахь Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Райан Фоглийг тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулсан гэж мэдээлжээ. Холбооны аюулгүй байдлаас Райан Фоглийг Америкийн Тагнуулын ерөнхий газрын ажилтан гэж мэдэгдсэн байна.
Түүнийг саатуулах үед биед нь тусгай техник хэрэгсэл, Оросын иргэдийг хэрхэн хөлслөх талаарх бичгэн заавар, их хэмжээний бэлэн мөнгө, гадаад төрхөө өөрчлөх хэрэгсэл байсан аж.
Америкийн иргэнийг саатуулж зайлшгүй процедур хийсний дараа АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Ийм тохиолдол сүүлийн арван жилд анх удаа гарч байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ