Н.Сувд: Одоо дахин улс төрийн ажилтай зууралдахгүй ээ

img

“Мандухай сэцэн хатан”гэхээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд гуай л нүдэнд харагддаг. Тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дэлгэцийн сайхан хүүхнүүдийн нэг юм. Түүнийг өдрийн ярилцлагын буландаа урилаа.

 .

-Юуны өмнө танд нийт уншигчдынхаа зүгээс энэ өдрийн мэндийг хүргье. Танд жүжиг, кино гээд урлагийн олон жанрын бүтээлд тоглох санал явуулдаг ч тэр бүрд татгалзсан хариулт өгдөг гэж сонссон. Яагаад Х-Түц хамтлагийн “Сэрүүн хасын нууц”-д тоглохыг зөвшөөрсөн бэ?

-“Х-түц” хамтлагийнхан бол маш авъяаслаг уран бүтээлчид. “Сэрүүн хасын нууц” жүжгийн зохиолыг анх уншаад монголын драмын урлагт бас нэг шинэ хуудас нээх хэмжээний бүтээл юм байна гэж бодсон. Тиймээс уг бүтээлд МУГЖ Дэлгэржаргал болон залуу уран бүтээлчидтэйгээ гар нийлж, сайхан ажиллалаа. Үзэгчдэд хүрсэн сайхан бүтээл болж чадсанд баяртай байна. Одоо театрын ажилдаа анхаарлаа хандуулан ажиллаж байна. Театр маань энэ сарын 15-19-ныг дуустал Төв аймагт театрынхаа өдөрлөгийг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа.

 .

-Эх үрсийн баярыг угтаж, УДЭТ-ынхан нэлээд олон бүтээл тайзнаа тавих гэж байгаа гэж дууллаа. Энэ талаараа манай уншигчдад мэдээлэл өгч болох уу?

-Бололгүй яахав. Манай театр эх үрсийн баярыг угтаж, хүүхдийн жүжгийн тоглолтуудаа хийж эхлээд байна. Тухайлбал, “Тэмүүжин”, “Лусын дагина”, “Онц сурлагатангууд орохыг хориглоно” зэрэг жүжгийг тоглож байна. Харин ахлах ангийн сурагчид болон оюутан залуустаа зориулж “Парисийн дарь эхийн сүм” жүжгийг амралтын өдрүүдэд тоглохоор боллоо. Мөн “Норовын намтар” жүжгийг хийж байгаа. Тоглолтод орох эсэх нь хяналтаар шийдэгдэх учиртай.

 .

-Та эх үрсийн баярыг яаж тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Хүүхдүүд маань хүрч ирээд хамтдаа гадуур хоол идэж, сайхан ярьж суудаг. Мөн бид нар бөөнөөрөө ээж дээрээ очиж баярынхаа өдрөө хөгжилтэй сайхан баярлаж өнгөрүүлдэг дээ.

 .

-Ээжийгээ хөтлөөд театрт хөл тавьсан тухайгаа та нэгэнтээ дурсч байсан. Таныг урлагийн гэр бүлийн хүн гэдэг?

-Тийм ээ, би соёл урлаг давамгайлсан орчинд төрж өссөн. Ээж дуучин бас жүжигчин, аав маань сэтгүүлч, орчуулагч. Хэдийгээр миний аав эдийн засагч мэргэжилтэй ч урлагт элэгтэй хүн байсан. Энэ ч утгаараа, манай гэр бүлийн уур амьсгал соёл урлагт ойр байсан нь намайг урлагийн ертөнц рүү чиглүүлсэн байх гэж боддог. Амьдралд байр сууриа олоход гэр бүлийн хүмүүжил асар их үүрэгтэй. Сайхан аав ээж, ухаант буурай маань миний амьдралд итгэл үнэмшлийг өгсөн юм. Урлагийн хүнийг цаг үргэлж гоё ганган хувцастай, найр наадамд уригдан, инээж хөхөрч явдаг мэтээр төсөөлөх нь буруу. Хүний л амьдрал хойно, сэтгэлээр унаж шантрах ч үе таарна. Бас сэтгэл хангалуун, жаргалтай ч үе бий. Тиймээс би жүжигчнээс гадна хувь хүнийхээ хувьд ч тэр. Өөрт оногдсон тавилангаар амьдралын нугачааг туулж явна. Аз болоход, өнгөрсөн хугацаанд алдсан гэж амаа барьдаггүй.

 .

-Жил өнгөрөх тусам хуучны монгол кинонууд үнэд орж байна. Үзэгчдийн хамгийн ихээр таашаадаг дүрүүдийн нэг бол таны бүтээсэн Мандухай цэцэн хатан. Та үүнд хэрхэн тоглосон талаараа ярьж өгөхгүй юу? 

-Мандухай хатны дүрд би шууд сонгогдоогүй. Эхэндээ Шихир хатны дүрд тоглохоор батлагдсан байсан. Гэтэл Мандухай хатны дүрд тэнцэх жүжигчин олдохгүй байсан юм билээ. Хамгийн шигшигдэж үлдсэн таван жүжигчнээс нэгийг нь сонгоно гэж байлаа. Нөгөө дөрвөн хүн нь мэргэжлийн жүжигчин биш байсан. Бид цуг пробонд ороход би Мандухайн дүрд тоглохоор батлагдсан. Миний пробонд орсон зургийг Соёлын яаманд өгч харуулж байж батлуулсан юм билээ. Энэ кинонд тухайн үеийн Засгийн газар, Сайд нарын зөвлөлөөс их анхаарал хандуулж байсан. Миний сонссоноор 300 гаруй хүн пробонд орж зургаа авахуулсан гэдэг.

 .

-Монголын түүхэнд улс орноо гэсэн сэтгэл, холч хараа, ер нь ухааны цараараа алдаршин мөнхөрсөн түүхэн хатны дүрд тоглож чадна гэсэн итгэл хэр их байсан бэ?

-Надад “Би энэ дүрд тоглож чадна” гэсэн итгэлээс илүү миний зөрүүд зан тус болсон гэж боддог юм. Кино зураг авалт эхлэхийн өмнө гадуур Н.Сувд үүнд тоглож чадна, чадахгүй гэсэн яриа их гарч байсан. Хүмүүсийн чадахгүй гэсэн яриа намайг бүр ч их хурцалж өгсөн. Тэгэх тусам нь би зөрүүдэлж чадна гэж зүтгэсэн дээ. Тэгээд ч тэр бүгдийг давж гарах үүрэг надад ногдсон байсан. Мэдээж сайн муу тоглосныг үзэгчид, судлаачид өөр өөрсдийнхөөрөө дүгнэсэн биз ээ.

 .

-Үзэгчид тухайн үед эерэгээр хүлээж авсан. Одоо ч тэр үнэлэмж хэвээрээ. Таныг Мандухай хатны дүрээр олонд танигдсан ч гэж ярих юм билээ?

-Намайг Мандухайн дүрээр олонд танигдсан гэдэг. Би гэхдээ энэ кинонд тоглохоосоо өмнө бас ч чамгүй олон кинонд дүр бүтээсэн байсан. Жишээ нь “Хань”, “Хатанбаатар”, “Ичээнд нь”, “Моторын дуу” зэрэг кинонд тоглосон.

 .

“Мандухай цэцэн хатан” кинонд тоглоход сайн сургууль төгссөн минь их тус болсон болов уу. Миний багш иргэний дайны үед Оросын агуу баатрын дүрд тоглож дэлхийн кино урлагт нэрээ мөнхөлсөн авьяастай хүн байлаа. Багшийн зааж өгсөн эрдэм, чиглүүлж байсан хандлага надад энэ кинонд тоглоход их дэм болсон гэж боддог юм. Багш маань мэргэжлийн жүжигчин болох замыг минь нээж өгсөн гавьяатай хүн дээ. Мөн тэр үед найруулагч, ахмад уран бүтээлчид маань бүгд л өөрийн сурсан мэдсэн зүйл, туршлагаасаа хуваалцаж байсан. Аав, ижий хоёр минь ч дэм болж байлаа. Түүхэн дүрд тоглоно гэдэг тэр дүрээ маш сайн судлахыг шаарддаг. Тэр үед түүхэн зохиолууд ихэвчлэн хуучин бичгээр бичигдсэн байдаг байлаа. Аав минь муугүй судлаач хүн байсан учир хуучны түүхэн ном зохиол уншиж судалгаа хийхэд минь тусалдаг байсан. Ижий минь жүжигчин хүн байсан болохоор надад их зүйл зааж дэм болж байсан.

 .

-Киноны зураг авалтыг хаана хийсэн гэдэг билээ?

-Зуны зураг авалт Хархорин, Баянчандманьд дөрвөн сар гаруй үргэлжилсэн. Зураг авалтын бэлтгэл ажил бараг жил гаруй хийгдсэн гэдэг юм билээ. “Мандухай цэцэн хатан” киног хийх гэж найруулагч Жигжид гуай судалгаа их хийсэн. Социализмын үе байсан болохоор тухайн үеийн Соёлын яаманд энэ тухайгаа хэлж зөвшөөрөл авах гэж 1970-аад оноос эхэлж хөөцөлдөж байж кино хийх эрх авсан гэсэн. Мөн дан ганц Соёлын яам төдийгүй Батлан хамгаалахын яам, Хөдөө аж ахуйн яам ч гэсэн энд их чухал үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Олон мянган цэрэг, дайчин, морь малыг дээрх яамдаас гаргаж өгч байсан юм. Улсаараа хөдөлж, Засгийн газрын оролцоотой хийсэн кино гэж би хувьдаа дүгнэдэг.

 .

-Та хэдэн настайдаа энэ кинонд тоглосон бэ.  Тэр үед УДЭТ-т жүжигчнээр орчихсон байсан  уу?

-Би тэр үед 40 гаруй настай байсан байх. Тэр үед би УДЭТ-ын уран сайхны удирдагчийн алба хашиж байсан юм. Энэ албыг 11 жил хашсан.

 .

-Хувцас хэрэглэл, хуяг дуулга нь их хүнд үү?

-Хуяг дуулга нь л гэхэд 10 гаруй кг жинтэй. Хувцас хэрэглэл, хуяг дуулга, сэлэм зэргээ бариад л их олон удаа сургуулилалт хийж давтана. Бас тэр хувцастайгаа морь унах, морио өөртөө дасгах гээд асар их хөдөлмөр, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдаж байлаа. Ер нь энэ бүгдийг амжуулах нь миний мэргэжлийн онцлог л доо. Тэр үед найруулагч, ахмад уран бүтээлчид маань энэ бүхнийг даван туулж, тэсч чадахгүй юм бол чи цаашид жүжигчин болж чадахгүй гэж зөвлөдөг байлаа.

 .

-Дүрээ үзэгчдэд хүргэхийн тулд танаас мэдээж их хөдөлмөр, тэсвэр хатуужил шаардаж байсан байх?

-Үзэгчдэд дүрээ хүргэх миний үүрэг бол дүрээ үнэмшилтэй амилуулж сайн тоглох байсан.  Харин киногоо үзэгчдэд яаж хүргэх вэ гэдэг нь кино найруулагч, баг хамт олны ажил байлаа. Үүнээс гадна тэр үед кино үзвэрийн газрууд гэж байсан. Тэд бас л үзэгчдэд киногоо хэрхэн хүргэх ажлыг зохицуулж байсан даа.

 .

-Амьдрал танд олон зүйлийг өгсөн нь мэдээж. Тэр бүхэн ч бас арвин туршлага болдог байх?

-Хүлээлт, тэвчээр гэдэг зүйл жаргал зовлон ээлжилдэг. Энэ зүйл хүмүүний хорвоод ямар чухал болохыг мэдэрсэн. Хүнд сөхрөх, бууж өгөх үе байдаг. Гэхдээ аль болохоор хүний сэтгэлийг зовоосон, сөхрүүлсэн зүйл хүнд ховор тохиолдоосой гэж боддог. Миний хувьд “Үүнээс хэцүү үе надад ирэх ч юм билүү, тэвчих хэрэгтэй” гэж өөрийгөө зоригжуулдаг. Надад тохиолдож буй зовлонгоос хэцүү зүйлийг хүн энэ ертөнцөд туулж гарсан л байдаг. Хүний амьдралд юу ч тохиолдохыг таашгүй. Тэр болгонд хүн сайтар бодож, зовлон дундаас ухаарлыг авч гарах нь чухал юм болов уу.

 .

-Авьяас чадвар, гоо үзэсгэлэнтэй жүжигчин эмэгтэйн хувийн соёлыг сонирхох хүн цөөнгүй байгаа байх. Гоо сайхан, стиль имижээ хэр зэрэг анхаардаг вэ?

-Сэтгэл, сэтгэхүйн гоо сайхан хүнийг залуу, сайхан харагдуулж, чимдэг болов уу. Би гоо сайхандаа их мөнгө зарж, толины өмнө суудаггүй. Бусдын адил нүүрээ арчилж, тэжээлийн тос хэрэглэдэг. Гоо сайхны хагалгаа, будаг шунх ашиглаад ч сэтгэл нь “хиртэй” бол тэр хүн яаж өөдтэй харагдах билээ. Хүн гадна талдаа хичнээн сайхан будчихсан, цэцэг хуар шиг байлаа гээд дотроо юу ч үгүй цаасан цэцэгтэй адил бол ямар ч хэрэгцээгүй шүү дээ. Гаднах сайхан өнгө нь дотроосоо цэнэглэгдэж, үзэмж нэмж байх ёстой. Хэрвээ дотроо муухай байвал гаднах сайхан өнгө үзэмж нь аяндаа өөрөө өнгөгүй, үхмэл болно. Хүний дотоод энерги их чухал шүү дээ. Тэр энерги нь эерэг байж гэмээнэ, хүнийг их сайхан харагдуулдаг гэж би боддог. Урлагийн хүн учраас үс, зүсээ сайхан байлгах хэрэгтэй. Миний хувьд, гоо сайхан болон үсний хэв маягтаа өөрийнхөө хэмжээнд анхаардаг. Салонд тухалж, үсчин рүү явах зав бараг гардаггүй гэх үү дээ.

 .

-Нэлээд хэдэн жилийн өмнө та УИХ-д нэрээ дэвшүүлж байсан. Улстөрч болчихвол хэрхэх нь сонин байна л даа?

-1996 оны УИХ-ын сонгуульд намаас өгсөн үүргийн дагуу нэр дэвшсэн минь үнэн. Гэхдээ одоо эргээд санахад, УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй нь зөв ч болсон. Би улстөрч болохын төлөө тэгж их зүтгээгүй. Харин урлаг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Монголын драмын театрыг хөгжүүлэхэд оруулах миний хувь нэмэр УИХ-д сууж хууль батлахаас ч илүү байсан. Тэгээд ч би өөрийгөө сонгуульд ялагдаагүй гэж боддог. Ялагдаж сурна гэдэг ялж сурахын нэр. Одоо дахин улс төрийн ажилтай зууралдахгүй ээ. Өөрт байгаа хамаг цаг заваа урлагт зориулж явна.

 .

-Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jijgee:
Undral gekh shig.Anujin nukhurteigee l amidraj baigaa.Khudlaa yum bichikhee boli. Ataarkhagchaa.
2013-05-16
zochin:
Suvd guai 65tai gekhed nasnaasaa zaluu kharagddag.Amjilt khusie.
2013-05-16
ffffffffffff:
2013-05-16
Бүдүүлэг хүн бэ:
Чи коммунист нийгмийг үзэн яддаг юм байж. Харин ардчилсан нийгмийг ойлгоогүй мунхаг оюунгүй толгой байна. Эмэгтэй, эх хүнийг ингэж хэлж болдог ямар нийгэмд байгаа хүн бэ. Амаа татаж наад оюунаа гэгээрүүлэх хэрэгтэй байна даа та
2013-05-16
Бүү хов хутгаад бай:
Чи ямар хачин юм бичдэг юм бэ. Харин ч нийгэм болоод улс төрд эмэгтэй хүнд байх ёстой гайхамшигт чанарыг "Хань", "Мандухай сэцэн" киноны дүрээр бидэнд хүргэсэн гайхалтай хүн шүү дээ. Ховорхон заяах хосгүй авьяастай эмэгтэй. Ийм сайхан хүн муу муухайг хэзээ ч хийхгүй.
2013-05-16
Undral:
Замаас холд П.Анужингийн тухай бид хангалттай элдэв юм сонсож харлаа.Энэ удаад нэг л зүйлийг найз нөхөд нь ойр дотоны, хүрээлэн буй олон түүнээс хүсэж байна.П.Анужин энэ тэнд захиалагт ярилцлага өгөхдөө нэг зүйлийг өлөг болтол хэлдэг,надтай тохиолдсон энэ бүх явдал худал хуурмаг цуурхал гэдэг.Хэрэв тийм юм бол, яагаад Ундрал одоог хүртэл эр нөхөрөө хүлээж сууна,яагаад нөгөө талд Эрдэнэбат гэдэг залуу бас тустай амьдраад байна,яагаад 3 сайхан үрс эцэгээ хүлээж суунаа.Үнэхээр чи ярьдаг шигээ ариухан юм бол зай тавиад холдоод өгөөч.Чамаас өмнө энэ гэр бүл чинь ард олоны хайртай хос байсан шүү дээ чамайг ирхээс өмнө.Нэг бол Буд гэдэг хүн чамд хүүхэд өнчрүүлэх тэр их зөнг бөө хэлбэрээр өвлүүлсэн гэж үү? Анужин минь чи ухаантай соёлтой хүүхэн энэ айлыг тайван байлгаач,эргэж нийлхэд нь битгий саад болооч.Эс тэгвээс ар гэр,нэр хүнд,хайр сэтгэл,хам олон мөрөөдөлөө алдсан эмэгтэйгийн найз нөхөд бид чамайг холдуулах болно шүү.Санаж яв.
2013-05-15
Hsvdhz:
Ene emegtei ner aldart hvrsen ch haramsaltai ni man iin niigmiin ved bsan bolood ch ter vv busarmag zviliin talaar 1 ch vg duugarch bgaagvi . Bas hvvgee batorgiliigooo ulsiin zardalaar amerikt surgaad avsan svvheetei negen
2013-05-15
Бүү хов хутгаад бай:
Чи ямар хачин юм бичдэг юм бэ. Харин ч нийгэм болоод улс төрд эмэгтэй хүнд байх ёстой гайхамшигт чанарыг "Хань", "Мандухай сэцэн" киноны дүрээр бидэнд хүргэсэн гайхалтай хүн шүү дээ. Ховорхон заяах хосгүй авьяастай эмэгтэй. Ийм сайхан хүн муу муухайг хэзээ ч хийхгүй.
baatar:
Nasaaraa kommunistuudiin devsger bolj irsen ban zal avgai
2013-05-15
Бүдүүлэг хүн бэ:
Чи коммунист нийгмийг үзэн яддаг юм байж. Харин ардчилсан нийгмийг ойлгоогүй мунхаг оюунгүй толгой байна. Эмэгтэй, эх хүнийг ингэж хэлж болдог ямар нийгэмд байгаа хүн бэ. Амаа татаж наад оюунаа гэгээрүүлэх хэрэгтэй байна даа та
Zochin:
Ter ne deer dee
2013-05-15
Зочин:
Та энэ цагийг эзэлсэн залуучууд хойч үедээ дууриалал болсон сайхан хүн шүү. Танд эрүүл энх сайн сайхныг хүсье.
2013-05-15
БОЛД:
ТА БОЛ МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ЗҮРХЭНД БАЙДАГ ЖИНХЭНЭ ЭТАЛОН ЭМЭГТЭЙ. БИД БҮГДЭЭРЭЭ ТАНЫ ТОГЛОСОН КИНОГ ХАРЖ ИЙМ Л ЭМЭГТЭЙТЭЙ ГЭРЛЭНЭ ГЭЖ ЯРИЛЦДАГ БАЙЛАА. АМЬДРАЛ САНСНААР БОЛООГҮЙ Ч ТА БИДЭНД ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЖ ХЭН БЭ ГЭДГИЙГ ТАНИУЛЖ ӨГСӨН ЖИНХЭНЭ ГАЙХАМШИГТАЙ МОНГОЛ БҮСГҮЙ ШҮҮ. АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭЕ.
2013-05-15
Мандухайд:
Та бол Мандухай сэцэн киног үнэхээр амьдруулж чадсан гайхамшигтай жүжигчин. Энэ киног гарах бүрт шимтэн үзэж, танаар үргэлж бахархдаг. Таньд аз жаргал амжилт, эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2013-05-15
zuitei:
uls tur tand zohihgui, ta zuv shiidjee. amjilt husie.
2013-05-15
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-15
bbbbbbbbb:
amjchilt husie
2013-05-15
zak:
Subd guai ta bol yneheer gaihaltai chadaltai estoi l abiyas ni undarsan saihan hun shu uag l hyatad hogsh bha lee taizan deer tanid amjilt eruul enhiig husie ta uls toroor oroldood estoi demii urlagiin altan taiz tanaar dutna shu
2013-05-15