
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110/10/6 кВ-ын Өмнөд дэд станцын Т-1 трансформаторт гэмтэл гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Зайсан, Оргил рашаан сувилал, Удирдлагын академи, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Арьс ширний үйлвэрийн нэгдэл, Ээрмэлийн үйлдвэр, Кока кола компани, 19 дүгээр хороолол, 120 мянгат орчмоор мөн Сүхбаатар дүүргийн 50 мянгат, 220 мянгат, Хүүхдийн ордон, Үзэсгэлэн худалдаа, Гурван гал, UB mart дэлгүүр, Скайтел компани орчмын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 – 16:00 цагийн хооронд түр хязгаарлахаар болсныг сонордуулж байна. Өмнөд дэд станцад гарсан гэмтлийг яаралтай сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК ажиллаж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
СЭТГЭГДЭЛ БИЧИХ