Дэн Брауны шинэ ном гарлаа
Америкийн зохиолч Дэн Брауны шинэ ном “Инферно” худалдаанд гаржээ. Романы үйл явдал XIII зууны Флоренцид болох аж. Флоренц хотын засаг захиргаа Брауны номыг жуулчдыг татах оргил болно гэж үзэж байгаа аж. Дэн Браун өнөөдөр хамгийн олон хувь ном хэвлүүлдэг зохиолч болоод байгаа бөгөөд түүний ном гарна гэдэг үйл явдлын мэдээ болоод байна.
“Да Винчийн код” зэрэг номынх нь гол баатар Харвардын их сургуулийн профессор Роберт Лэнгдон гол баатар байх аж. Лэнгдон зүүдэндээ Библийн судраас иш татан хэлсэн нэгэн эмэгтэйг харснаар үйл явдал өрнөх аж.
“Нью-Йорк таймс” сонин номыг худалдаанд гарсан тавдугаар сарын 14-ний өдрийг ямар нэгэн коодтой холбон тайлбарлахыг оролдсон байна. Ном дөрвөн сая хувиар хэвлэгдэх юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ