Савны гадуурх ард түмэн

img

Үнэндээ бид улс төрийн догшин давалгаанд нийтээрээ хамрагддаг болжээ. Асуудлыг хэн шийднэ, асуудлын учгийг хэн тайлах вэ бүгд тэр дээрх эрхмүүд... Надаас чамаас илүүг хэн нотлоод байгаагийн учир шалтгаан нь олонхийн санал, олонхийн хүсэл мөрөөдөл...

.

Багийн төвийн байшин шатлаа, ус мөрөн, зуд турханд автлаа гэхэд сумаас өөр юунд ч хамаагүй, сум шатлаа гэхэд аймаг чимээгүй... Аймгийн хэмжээнд асуудал үүсэхэд сая УИХ анзаарч байх шиг. Дорнодын Халх гол, Сэргэлэнгийн зудын гамшигийг онцгойнхон анхааруулаад байхад хэд хоногийн дараа ирснийг нэг анзаар даа. Улс төр, нийгэм эдийн засаг манайхтай ингэж л нийлж байна. Улс төрөөр амьсгалсан нийгэмд бид амьдарсаар ирлээ, ахиад амьдрах л юм шиг байна. Хууль дүрэм, тогтоол удиртгал, зөвлөмж зааварчилгаа гээд маш олон зүйлийг гаргаж болно. Таныг сонгосон бид энэ бүхний тань хэрэгжилтийг л шаардах эрхтэй гэдэг сонгогдсон эрхэм та хэрэгжүүл гэлээ.

.

Сонгогчид өөртөө ашигтайг л сонгоно. Хүн мөнгө өгье гээд байхад өнөө маргаашийн хоолондоо шаналах иргэд Таны төлөө л гэнэ. Ирээдүйн чинь төлөө шүү гэхэд таны төлөө гэх нь юу л бол. Миний мэдэхийн л энэ хавар шиг улс төрийн синдром агшаагүй хаврыг үзсэнгүй. Баахан л жагсаал цуглаан, үзэн ядалт, хорсол зэвүүцэл байлаа. Энэ жил өрсөлдөгчид нь цөөрсөн юм алга. Харин тэр партизанууд УИХ-д орсны шинж. Гудамжинд жагсах нөхдийг удирдах цагаан хоолойтой хүмүүс нь нөгөө шийдвэр гаргах төвшиндөө ууссаны шинж. Тэгээд ард түмний гэгдэх аугаа эрх ашиг хаа байна. Хамгаална гэж найдсан тэр үй түмэн ДНБ-ний аравхан хувиас хишиг горилогч хүн амын 86 хувь шүү дээ. Шүүх засаглалын алдаанаас болж хилсээр гэм буруудагсдад уучиллаа гуйж нөхөн төлбөр олгож байна уу, намын харьяаллаас болж ажил амьдралаа алдсан хүмүүст төр яаж хандаж байна вэ.

.

Энэ жил арай хожуу улс төрийн синдром эрчээ авч байна. Арга ч үгүй юм. Зургаан сард болохоор өнөөхөндөө нам жим байгаа ч хойшдоо улам ширүүсэх болно. Үнэндээ ажлаа ч хэвийн хийх арга алга байна. Дөрвөн жилийн хоёрт нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалдаг. Дөрвөн жилийнх нь хагаст нь огтоос ажил хийдэггүй хүйтэн цэвдгийн орон. Дөрвөн жилийн хоёрт нь хагас урин дулааны улирлаа алдаж байгаа энэ орон хэзээдээ энэ төлөвлөөд байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа амьд сүнстэй болгох вэ.

.

За яахав хэний, юуны ч нам юм хамаагүй бид сонголтоо өгнө. Нэг нь гарч л таарна. Нэг нь Төрийн наадмаа нээж үүрэгт ажилдаа орж таарна. Одоо жинхэнэ улстөрчдийн найраа эхэлнэ дээ. Хүмүүс амрах далимаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орно. Гэхдээ буурч биш өсч орно. Хэчнээн бахираад ч О.Магнай энэ өсөлтийг бууруулж чадахгүй. Зүй тогтол нь ийм юм чинь. Элбэгээ, Аварга, Удвал хэн нь ч ялсан хамаагүй өөр өөрсдийн хүмүүсээ баруун солгойгүй албан тушаалд дэвшүүлнэ. Улирлын чанартай ч юм уу, улс төрийн чанартай ч юм уу үнэ хөөрөгдөлтийн эсрэг шинэ Ерөнхийлөгчийн эхний санаачлага үүн дээр л төвлөрнө. Жаахан буурч магадгүй, эсрэгээрээ өсч ч магадгүй.

.

Ухаан орох мөч гэж байна. Нээрээ би Ерөнхийлөгч бил үү гэсэн. Шадар хүмүүстээ буянаа хайрлалаа, одоо өөрийнх нь ажил. Өвлийн бэлтгэл, ирэх жилийн төсөв, гадаад айлчлал, гэрээ хэлцэл, элдэв тендер, хууль журмууд энэ улиралд нүүдлийн шувуудын араас нисэлдэн нисэлдэж цаасан дээр бууна. Улс төр дэх "ажиллах" гэдэг нэршсэн үг, ажлаа сайн хийхийн утгыг биш, алив нэгэн төсөл тендер, мөнгөтэй холбоотой олон үйлдлүүдэд хуваан завших гэсэн утгыг илэрхийлдэг болсоор удаж байна. "Энэ ноён бидэнд яаж хандана, хариуг нь бид яг л тэгж барина" гэдэг зарчим Монголын улс төрийн буцлам халуун тогоон доторх гайхалтай үзэгдэл ахиад л давтагдана.

.

Ерөнхийлөгчийн эрх үүрэг дэх хамгийн том нь эв нэгдлийг хангах шүү дээ. Нэгэнт намаас батламжлагдаад гарч ирж байгаа бол далд утгаараа тэднийхээ төлөө л үйлчилнэ. Нийт ард түмний төлөө биш шүү. Ерөнхийлөгчийн намаас өөр нам бол савны гадуур.

Үндсэн хуулиар ч тийм утга учрыг тунхагласан даа, бидний Монголчууд.

.

Н.Бадамжав

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа:
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
2013-05-17
Irgen:
Miniiii bodloor an garch yduuu engiin irged bidniii niigemd oroltsoh oroltsooo sergej ydaj l oroh oron ervvl alidrah orchin nohtsol bvreldej bolj bvtehgvi bvh zvileee tordooo hvrgedeg geed odor bvr tansaglan baynaaraa gaihagdaj bsan hvmvvs ter ter bumaar ni zzlgij bsan ni ilchlegdeh bollooo ene deerh medeelel bichsen hvn idej uuj eh orniig min zarj bsan dagziin bvh muu muuhaig ni zogsooj ilchlegdej ehelsend durgvitsej ard tvmniiii ner barin muu argaa hereglen tiichilj bn gej oilgogdoj bn sain vils delgereh bolttugai ardchilsan nam tortei tor zasagtaaa bayarallaaa bid yduus oluulaaaa bayn hulgaich deeremchid tsoohon shvvv bvvv buuuj og
2013-05-16
ZOCHIN:
BAYANGOL DUURGIIN NIIGMIIN DAATGALIIN DARGA GEJ EH ZANTAI AJILAA MEDEHGUI HUUHEN BNA ENIIG HEN GEDEG HUN TOMILSON YUM BE BOLOOCHEE
2013-05-16
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-16
Рапорт:
Рио Тинто компанид сонгууль луйвардах автомат машин бэлэн жагссан рапорт өгсөн АН.
2013-05-16