
Лондоны олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тэмцээндээ оролцохоор Куба улсыг зорьжээ. Тэрбээр энэ тухайгаа “Олимпод өрсөлдсөн тамирчинтайгаа нутаг дээр нь дахиад тоглох болж дээ” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Учир нь өнгөрсөн жил болсон Лондоны зуны олимпийн рингэд манай тамирчин Н.Төгсцогт аваргын алтан медалийн төлөө Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай тулалдсан ч харамсалтайгаар ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан юм. Залуу гавьяат Н.Төгсцогт олимпийн талаарх сэтгэгдэлдээ “Мөнгөн медаль авчихаад зогсч байхад “Куба. Олимпийн аварга” гээд зарлахад аймаар их харамсч байлаа. Уйлаад, харамссандаа уйлсан” хэмээж байсан билээ. Тэгвэл энэ удаа манай тамирчин Н.Төгсцогт Олимпийн аварга Робейси Рамирез Карразанатай нутагт нь очиж тулалдахаар болжээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ