
Төрийн бодлогыг малчдад хүргэх үүднээс малчин, хөдөөгийн жирийн иргэн хоёрыг зааглаж малчдад мэргэжлийн үнэмлэх олгож эхэлжээ. Энэ ажил өнгөрсөн сараас эхэлсэн бөгөөд олон жил мал малласан 300 гаруй малчинд мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдэг олгожээ. “Малчин” мэргэжлийн үнэмлэхийг ҮХААЯ, ХААИС-тай хамтран гаргасан бөгөөд сумын мал эмнэлэг, үржлийн тасгуудаар тараагдаж байгаа юм байна. Уг үнэмлэхийг авснаар малчид тэднийг дэмжих Төрийн бүх ажилд хамрагдах эрхтэй болж байгаа гэнэ.
Мөн малчдад зориулж ҮХААЯ, ХААИС-тай хамтран залуу малчдад зориулан “Малчин бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд ирэх оноос сургалт зохион байгуулах юм.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ