Хог асгаж байсан иргэдийн автомашиныг хураажээ
Өнгөрсөн ням гарагт Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэр дэх цэвэрлэсэн талбайд нууцаар хог асгаж байсан хоёр иргэнийг саатуулжээ. Тэдэнд Дархан сумын ЗДТГ-аас хатуухан арга хэмжээ авч, автомашиныг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мөн тэдэнд захиргааны арга хэмжээ авч, торгууль ногдуулжээ. Дашрамд дуулгахад, Дархан сумын ЗДТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайд болон хотын эргэн тойронд хог хаясан тохиолдолд хог тээвэрлэсэн автомашиныг улсын орлого болгож, иргэнд захиргааны арга хэмжээ авч байх аж. Иймд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог хаяж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагууд, тээврийн хэрэгслийн дугаар зэргийг мэдээлж байхыг уриалжээ. Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ