15 угалз, 32 тэх агнах зөвшөөрөл олгожээ
Өнгөрсөн жилүүдэд 50-70 угалз, зарим үед 150 угалз, 300 орчим тэхийг гадаадын анчдад агнах зөвшөөрлийг өгдөг байсан. Харин энэ жил 15 толгой угалз, 32 тэхийг тусгай төлбөртэйгээр агнуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталжээ. Ан амьтан агнасан төлбөр, хураамжийг 100 хувь тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр болсон байна. Төвлөрүүлсэн мөнгөнийхөө 50 хувийг аргаль угалз, тэх хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулах аж.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ