С.Оюун сайд сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

img

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, ногоон хөгжил, ногоон бодлого, ногоон эдийн засгийг тэргүүлэх чиглэл болгосон талаар нээлттэй мэдээлэл хийллээ.  Энэхүү уулзалтад Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Хүрээлэн буй орчны байгалын нөөцийн газрын дарга Д.Энхбат, Тусгай хамгаалалттай нутгийн удирлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, Бодлогын хэрэгжилт, бодлого зохицуулалтын газрын дарга Н.Гантулга болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Уулзалтын эхэнд БОНХ-ийн сайд С.Оюун Ногоон хөгжлийн бодлого нь Монгол Улсын тулгуур бодлого байх болно гэдгийг хэлсэн. Иргэдийн аюулгүй орчны төлөөх хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх, байгалийн нөөц ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг шинэ шатанд гаргах нь тус яамны зорилт юм. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн байгаль орчны өдрийг НҮБ-тай хамтран энэ оны зургадугаар сарын 1-5-нд зохион байгуулна, энэ үеэр “Ногоон хөгжил” үзэл баримтлал, хөтөлбөрөө УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэлээ. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Туул голын сав газрын захиргааг байгуулсан. 2013-2014 онд 28 сав газрын захиргаа байгуулах бэлтгэл ажил хийж байгаа. Үйлдвэрийн зориулалтын ашиглаж байгаа усны төлбөрийг нэмэх судалгааг чмөн хийсэн гэнэ. Ингэхдээ дахин боловсруулалт хийж, саарал ус ашиглах технологи нэвтрүүлбэл хөнгөлөлт үзүүлэх ажээ. Түүнчлэн Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэхийг С.Оюун сайдын тушаалаар таван жилийн хугацаатай хоригложээ. Мөн эрчим хүчний шонгийн мод бэлтгэхийг зогсоох ажлыг хийж байгаа гэлээ. Ингэснээр жилд 40 мянган шоо метр нойтон мод хэмнэнэ гэж сайд хэллээ. Модон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ гурав дахин их байдаг. Тиймээс модон эдлэлийн импортыг нэмэгдүүлэхийг татвараар дэмжих бодлого баримтлана гэлээ. Өмнө нь гадаадын анчдад зөвшөөрөл олгож улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлж байсан. Тухайлбал, идлэг шонхор шувууны экспортоос жилд гурван тэрбум төгрөгийн ашиг олж байсныг зогсоож идлэг шонхрыг хилээр гаргахыг таван жилээр хоригложээ. Өнгөрсөн жилүүдэд 50-70 угалз, 300 орчим тэх агнуулах зөвшөөрөл олгодог байсныг хоёр дахин цөөлсөн. Ан агнаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь буруу хэмээн тус яам үзэж байна. Богдхан уулын Дархан цаазат газар, Горхи Тэрэлж, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах зөвшөөрөл олгохыг түр зогсоосон. Одоо тус газруудад нэмж, зөвшөөрөл олгохгүй, харин өмнө нь зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн  бол шаардлагатай арга хэмжээг авна. Манай улс 1957 оноос хойш ойгоо тоолоогүй байна, 2014 онд тоолохоор бэлтгэж буй. Байгалийн нөөц ашигласны татварын орлого орон нутгийн төсөвт энэ жилээс 100 хувь орж байгаа. Мөн ургамал, газар, ойн нөөц ашигласны орлогын 30-85 хувь нь орон нутгийн төсөвт орж байгаль орчныг хамгаалах, нөөцийг нөхөн сэргээхэд зориулагдаж байгааг С.Оюун сайд онцолсон. Энэхүү мэдээллийн дараа БОНХ-ийн сайд С.Оюун болон яамны удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
САЙДУУДАА ??? АЖЛАА ХИЙГЭЭЧ ДЭЭ ХУДАЛ ҮНЭН ҮГЭЭР АРДУУДЫН ТОЛГОЙ ЭРГЭХЭЭ БОЛЬСОН. САНАА БҮХЭН ХЭРЭГЖДЭГГҮЙ. ОЛИГТОЙХОН БОДЛОГО, ХУУЛИА ГАРГААЧ. ИЙМ ЮМ ДУТААД БАЙГААГ ТА МЭДРЭХГҮЙ Л АГААРТ ЯВААД БАЙНА ШҮҮ
2013-05-16
Baigal xamgaalagch:
Gadaadiinxan baigaliin bayalagaa zuuchilj ogson xun yaj Ex orniixoo baigaliig xamgaalax ve dee. Sanal neg baina
2013-05-15
Zochin:
Oyun Baigal orchnii said bolson ne yostoi chonond xoni xadgaluulav gegch bolson doo. Tegeed bas tosvoo chamlaad. Yaj chadaj baina aa.
2013-05-15
Baigal xamgaalagch:
Gadaadiinxan baigaliin bayalagaa zuuchilj ogson xun yaj Ex orniixoo baigaliig xamgaalax ve dee. Sanal neg baina