Улаанбаатарт бороо орно

img

  Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо, уулаараа хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэмс, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ.Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 16-18 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ