“Челси” Евролигт түрүүллээ
Нидерландын нийслэл Амстердамд болсон Европын лигийн шигшээ тоглолт өчигдөр шөнө боллоо. Уг тоглолтын төгсгөлд буюу шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Сербийн хамгаалагч Бранислав Иванович гоол оруулснаар “Челси” ялалт байгуулав. Тус клубын хувьд Евролигт түрүүлснээр нэгэн түүхэн амжилтын эзэд болсон байна. Английн клуб түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн дараа Европын лигийн аварга боллоо.
2003, 2004 онд “Порту” Жозе Моуриньюгийн удирдлага дор дараалан хоёр лигийн аварга болж байсан ч эхлээд Европын цомын /хожим Европын аварга болж нэрээ сольсон/ дараа нь аваргуудын лигт тэргүүлж байв.
Бенфик /Португал/-Челси /Англи/ -:1:2
Гоол: Кардосо 60, Торрес 59, Иванович 90+3
Б.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ