
Монгол орны газрын гүнээс ориглон гарсан “Монгол 93” шатахуун өнөөдрөөс худалдаанд гарна. Тодруулбал Зүүн дөрвөн замын ”Петровис” ШТС-д “Монгол 93” шатахууны нээлтийн арга хэмжээ 13.30 цагаас болно. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхайн сайд болон холбогдох албаны хүмүүс оролцоно.
Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрдэс баялаг, эрчим хүчний салбар хуралдааны үеэр урд хөршид экспортолж буй газрын тосыг боловсруулж байгаа Хөх хотын үйлдвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах саналыг энэ оны эхээр тавьсан.
Энэхүү яриа хэлэлцээрийн үр дүнд Хятадын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловсруулах үйлдвэрээс сард 10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн авах гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан. Ийнхүү Монгол Улсаас экспортлон гаргасан газрын тос “Монгол 93” нэртэй шатахуун болон эх орондоо эргэн ирж байгаа юм. Дээрх шатахууныг “НИК”, “Шунхлай”, “Магнай трейд” компаниуд борлуулах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ