80 бага сургуулийн хөрөнгө оруулалтыг Засгийн газраас шийднэ

img

  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар “80 бага сургууль барих” ажилд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэл хотод 80 бага сургууль барих ажлын эхний үе шат болох сургуулиудын байршлыг тогтоогоод байгаа. Эдгээр сургуулийг ойрын хугацаанд барих тал дээр Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллахаар болж, хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдэхээр талууд харилцан тохиролцож байгаа юм. 80 бага сургууль барих ажлыг хурдасгахын тулд газрын асуудлыг шийдвэрлэж, зураг төслийн ажлыг яаралтай хийсний дараа Боловсрол, шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга мэдэгдэж байгаа. Дашрамд дурдахад, энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад физикийн 100 лаборатор байгуулах гэж байна. Үүний 40-өөс багагүйг нь нийслэлийн сургуулиудад байгуулахаар төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sata:
sain bain.
2013-05-16