
Чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, баримтгүй бүтээгдэхүүн борлуулж байгаа “Монбисквит” өрмөнцөрийн үйлдвэрийг шалгуулах тухай хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 8-р хороонд 2012 онд иргэн н.Оюунболд нь “Монбисквит” өрмөнцрийн үйлдвэр байгуулахаар тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандсан боловч ажлын байр нь шаардлага хангаагүй учир үйл ажиллагааны дүгнэлт олгоогүй байна. Одоогоор энэ үйлдвэрийн хаяг байршил тодорхойгүй, шошгонд бичсэн утас нь ашиглалтад байхгүй, үйл ажиллагааныхаа талаар аль нэгэн дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлэл огт өгөөгүй нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг зөрчиж байгаа . Тэгсэн атал “Цөцгийтэй”, “Жимстэй” нэрийн өрмөнцрийг үйлдвэрлэн ямар ч дагалдах баримт бичиггүйгээр захын хороодын хүнсний дэлгүүр, мухлагуудаар 920-950 төгрөгөөр борлуулж байгаа нь тогтоогдоод байна. Иймд дээрх хуурамч бүтээгдэхүүнийг худалдан авч хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ